“Зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй” гэв

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан согтууруулах үедээ автомашин жолоодсон этгээд гадаад руу виз мэдүүлэх, төрийн албаны зөвлөлд шалгалт өгөхийг хориглох заалтыг өөрчилсөн эсэх талаар тодруулав. Энэ талаар УИХ-ын гишүүн, хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ц.Сандаг-Очир “Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон хүнд шууд эрүүгийн хариуцлага ногдуулах заалтыг арай зөөлрүүлсэн. Эхний удаа торгох, эсвэл 7-30 хоног баривчлахаар төслийг өөрчилж байгаа. Мөн виз мэдүүлэх, төрийн албаны шалгалт өгөхийг хязгаарласан албадлагын зохицуулалтуудыг хассан. Харин тээврийн хэрэгсэлтэй холбоотой хязгаарлалтын арга хэмжээг үлдээсэн.

Нөгөө талаар торгууль ер төлөгдөхгүй байна. Торгуулсан ч автомашинаа бариад яваад байна. Хөшүүрэг байхгүй учраас торгууль төлдөггүй. Тиймээс зөрчил гаргасан тохиолдолд тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй. Торгуулиа төлсөн бол ямар нэгэн албадлагын арга хэмжээ авахгүй” гэлээ.


Сэтгэгдэл

Бар [103.212.119.228] 2023-11-19 21:55:56

Зорилго н торгууль төллүүлэх торгоод байх бодолтой өөр ямрч амьдхлд нэир болох аэилын бхйр би болгох тал др нгч хүн дуугархгүй

Зочин [59.153.115.117] 2023-11-16 15:04:25

Чаддаг бол энийг дэмжиж бноо баахан зөрчил тэй жолооч машинууд замын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэж бгаа нь үнэншүү


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.