Улиастай-Шархадыг холбосон бетон гүүр ашиглалтад оржээ
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Улиастай-Шархадыг холбосон 97.3 метр бетон гүүрний барилгын ажил дуусаж, зорчих хөдөлгөөнийг нээжээ.
Улиастай-Шархадыг холбосон гүүртэй болсноор тойрч явахгүй болсныг иргэд хэлж байна.
Гүүр ашиглалтад орсноор Гачуурт, Шар хадны замын ачааллыг багасгаж, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой гэж үзэж буй.
Шар хадны автобусны эцсийн зогсоолоос Гачуурт хүртэл 4.27 км урт авто зам тавих, Улиастайн гол дээгүүр 97.3 метр урт төмөр бетон гүүр барих ажлыг улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгааг албаныхан мэдээлж байсан билээ.
Сэтгэгдэл
MONGOL [202.9.46.245] 2023-11-18 01:05:32
Ямар компани хийчив гэдгийг бичиж чадахгүй яасан муу сэтгүүлч вэ харж байхад газар дээр нь хийцээ хийгээд гайгүй хурдан хийчих шиг болсон зурагаас харахад сайхан харагдаж байна. Хэрэв Монгол компани бол энэ уулзваруудийг давхар болгоход асуудалгүй болжээ.
Odoo da hvree tag bolno doo [66.181.161.232] 2023-11-17 18:38:49
Odoo da hvreegiin zam tag bolno doo
Зочин [202.70.34.238] 2023-11-20 08:38:42
хаанаас даа андаа, цаашаа нээлттэй зам яахаараа тагларах гэж