Цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журмыг өөрчлөхөд Оюутны холбооны саналыг хүлээн авч тусгана
БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын бүрэлдэхүүн Монголын Оюутны холбооны удирдлагыг хүлээн авч уулзжээ. Уулзалтад Монголын Оюутны холбоог төлөөлж, дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн, Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүх тэргүүтэй гишүүд, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар тэргүүтэй албаны хүмүүс оролцсон байна.
Талууд эх орноо батлан хамгаалах хуулиар хүлээсэн иргэний цэргийн үүрэг болон оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой асуудлын талаар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлжээ.
МОХ-ны төлөөлөл оюутнуудын цэргийн алба хаахтай холбоотой хүндрэл бэрхшээл, тулгамддаг асуудлын талаар хөндөж, тэдгээрт уян хатан хандаж, тодорхой зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж байгаагаа уламжилсан байна.
Энэ асуудлын тухайд Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татах, цэргийн алба хаахтай холбоотой дүрэм, журам, холбогдох эрх зүйн зохицуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажлаа шуурхай эхлүүлээд байгаа юм. Тиймээс тухайн ажлын хэсэгт оюутнуудын төлөөллийн саналыг тусгаж, тодорхой асуудлуудад хамтран ажиллахаар талууд тохиролцжээ.
Түүнчлэн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнуудын тоо их байдаг тул цаашид энэ боломжийг илүү өргөн хүрээтэй болгох хүсэлтээ уламжилсан.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба Зэвсэгт хүчний эгнээнээсээ нэг дайчнаа цаг бусаар алдсандаа бид бүхэн харамсан эмгэнэж байна гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн ЗХЖШ-ын зүгээс Монголын Оюутны холбоотой хамтарч ажиллаж ирсэн туршлага бий, цаашид ч хамтарч ажиллахад нээлттэй байхаа илэрхийлсэн байна.
Оюутны холбооны удирдлагуудад залуусынхаа дуу хоолой, төлөөлөл нь болж байгаад талархаад, цаашид хугацаат цэргийн алба хаасан оюутнууд болон албаа хааж байх хугацаандаа их, дээд сургуулиа төгссөн залуучуудыг алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайл болгох талаар хамтран ажиллахыг залууст уриалж, эх орондоо хэрэгцээтэй, чадварлаг мэргэжилтэн болохыг захин сурлагын амжилт хүслээ.
Сэтгэгдэл
зочин [124.158.125.84] 2023-11-21 14:04:41
оюутан хүүхдүүдийг цэрэгт татахаа болих хэрэгтэй
Зочин [124.158.68.121] 2023-11-20 15:01:26
Ганбямбаа Болдбаатараа наад уулзалтаа оюутны холбооны удирдлагатай бус харин оюутнуудтай хийж тэднийг саналыг сонсох нь чурал шүү. Өнөөгийн залуучуудыг цэрэгт татаж байгаа аргаас эхлээд сургалт бэлтгэлийн чинь бүх арга хэлбэр чинь туйлын хоцрогдсон байна. Бүх арга барил хэлбэрээ үндсээр нь өөрчлөх хэрэгтэй. Юун түрүүнд наад жанжин штаб болон бүх цэргийн ангиа иргэнд нээлттэй болго. Хаалттай нууц ихтэй газар ялзрал ихтэй бүх муу муухай бүхэн байдаг. Зэвсэгт хүчнээ it-ийн технилоги чиглэлээр хөгжүүл.
Зочин [66.181.169.116] 2023-11-20 14:35:05
Оюутан цэрэг гэж хэрггүй шоуны зүйлийг болих хэрэгтэй сүүлдээ юуч болоод байгаа юм
Иргэн [202.126.89.238] 2023-11-20 13:17:26
Орчин үeд нүсэр армитай байж яадаг юм. Манай улс төвийг сахисан улс тул хаана хэн манайх руу довтлох вэ дээ. 2 их гүрний дунд оршдог жижиг улс. Армиа цомхон болгож программ хангамж дрон гээд орчин үeийн зэвсэг тeхникээр хангах хэрэгтэй. Арай дэндүү хоцрогдсон, цэргүүдээ дэглэдэг яргалдаг ялзарсан газар. Айлын ганц хүүг цэрэгт татахаа боль.
зочин [66.181.190.231] 2023-11-19 23:48:23
Аллагын машин
Зочин. [66.181.180.234] 2023-11-19 11:39:22
Ээж, эмээ, нартайгаа амьдардаг, тэд нар нь тэтгэвэр халамжийн бие муутай зэрэг гачигдал зовлонтой цэргийн насны иргэдийг заавал цэрэгт татахгүйгээр чөлөөлж байх талаар хуулиндаа тусгавал зүгээр юм, Одоо бол тэд л хамгийн түрүүнд татагдаж баян чинээлэгүүд, бас дарга томчуудын хүүхдүүд үлдэж байх шиг санагддаг.
Иргэн. [66.181.180.234] 2023-11-19 11:34:30
Улс ядуу учраас шагналын оронд албан тушаал ахиулдаг явдал хирээс хэтэрч, хурандаа генералууд нь бараг цэргээсээ олон болж байгааг бодох хэрэгтэй.
зочин [202.9.47.60] 2023-11-19 10:00:51
цэргийн хугацааг 1,6 жил болго бүх нийтээрээ цэргийн алба хаах хуультай болье төрийн албанд цэрэгт явсан хүнийг авьдаг больё эх орноо батлан хамгаалах нь иргэн бүрийн үүрэг
Зочин [103.57.94.72] 2023-11-19 01:18:00
Төгсөх оюутан цэрэгт татсан цэргийн штабынханд хариуцлага тооцож дүрэм журмыг нь өөрчил бөөн хүнд сурталтай ажил багатай хүмүүс лбайх юм
зочин [66.181.191.71] 2023-11-18 16:52:40
Одоо Орос Украйн Израйлын дайныг хардаа. Хүний олноор бус хөдөлгөөнтэй жижиг ангиуд амжилт олж байна. Дрон радатарт баригддаггүй жижиг онгоцууд хэрэгтэй байна. Манай арми их олон генерал хурандаа тэжээх юм боддог болсон. 3 цэргийн нэг нь хурандаа. Арми хүчтэй өргөтгөсөн байхад 20 -оодхон хурандаа байсан шүү. Чанарт ер анхаарахгүй. Тоогоор хөөцөлддөгөө боль. Мал хүртэл тоо нь олширхоор билчээх үн хүч гээд асуудал үүсч байгааг анхаарах ухаан байхгүй байна уу. Армийн нэр хүнд унагаах юм бол та нар ажлаа чаддагт нь өгчихөөч. Юунд татагнаад биеэ тоогоод хөрөнгөтөнгүүд болоод байгаа юм.
хүннү [103.161.242.107] 2023-11-18 16:22:23
Зөвхөн оюутнууд цэрэгт яваад цаг бусаар амиа алдаад байгаа юм биш. Үүнийг ЗХЖШ-хан зөв харах ёстой. Та нөхдийн урагшгүй байдлаас болж цэрэг нас бараад байна. Зуун ямаанд жаран ухна гэдэг үг танай салбарт үүрлээд байна. Төмөр замын бүтээн байгуулалтанд оролцсоноос хойш танайхан мөнгө атгаад үзчихсэн. тиймээс үндсэн ажлаалаасаа хөндийрсөн. Хичнээн төгрөг хэтрүүлсэн гэлээ? тоогоо алдсан биз дээ? Засгийн газар үүнд анхаарах хэрэгтэй. Эднийг дахин аж ахуйн ажилд бүү ородцуул!!! Цаашид мэргээлийн цомхон аримтай болох талаар судлах нь зөв. Одоо иргэд, аримын дунд итгэлцэл алдагдаж байна. Цэргээсээ илүү төрийн албан хаагчидтай болчих вий. Заримдаа нийтийн тээврийн автобусанд суухдаа “би буруу автобусанд суучихвуу?” гэж өөрөөсөө асуумаар олон БХИС-ийн сонсогчид дотор орчихдог юм. Үүнээс хархад “цэргийн дарга” нарыг олноор бэлтгэж байна.
Зочин [202.9.46.172] 2023-11-18 13:54:12
Оюутан нэртүүдийг татах л хэрэгтэй шдээ
Л БАЯР [103.57.93.59] 2023-11-18 12:04:43
ОЮУТАН Ч БАЙЖ БОЛНО Л ДОО. ХАРИН ХҮНИЙ ГАНЦ ХҮҮХДИЙГ ЦЭРЭГТ ТАТДАГГҮЙ БҮҮР СОЦ ҮЕИЙН ТЭР БАЙТУГАЙ ДАЙНЫ ҮЕИЙН ХҮНЛЭГ ЁС БАЙДАГ ЮМ Ш ДЭЭ