Арга хэмжээний шуурган буюу сонгуулийн өмнөхөн…
2024 оны сонгууль хаяанд ирлээ. ҮХНӨ-р өмнөхөөс илүү олон буюу 126 гишүүн сонгогдоно. Намуудын тойрог услалт одоогоос эхэлж газар бүр элдэв сугалаа, найр наадам, наргиан цэнгээн тасрахгүй байна.Он гаруут холбогдох хуулийн дагуу бараа таваар тараах, бужигнаан шуугиан тарих, хурал цуглаан нэрээр урлаг соёлын арга хэмжээг сонгогчдын саналыг татах зорилгоор хийх хориотой. Ил цагаан үйлдлээр бэлэн юманд дуртай монголчуудын саналыг татахыг оролдох үйлдлүүд ийн цэцэглэх.
Хэрвээ сонгогчдын боловсрол өндөр, тав арван төгрөг, таваар, шоунд автдаггүй сэн бол шударга, зарчимтай улс төрчид төрийн албанд зүтгэж түмний аж амьдрал ингэтлээ доройтохгүй, төрд итгэх итгэл ийм сул түвшинд очихгүй.
Аливаа улс орон өөрийн улс төрийн хөгжил, институтийн төлөвшил, сонгогчдын боловсрол зэрэг асуудлыг сайтар судалж байж өөрт тохирсон сонгуулийн тогтолцоог сонгох учиртай. Учир нь ардчилал хөгжих эсэх нь зөв сонгож авсан сонгуулийн тогтолцоо, сайн боловсруулсан сонгуулийн хууль, зөв зохион байгуулж явуулсан сонгуулиас шалтгаалдаг. Сонгуулийн ямар тогтолцоо сонгохоос шалтгаалж намын систем төлөвшдөг, парламент, засгийн газар, сонгогчдын зан үйл, улмаар ардчиллыг тодорхойлдог ажээ.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.23] 2023-11-20 20:06:56
Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!
Зочин [203.98.76.249] 2023-11-20 14:55:00
76гаа шоронд илгээж дахин төрд оруулахгүй бай л даа. төрд хулгай хийхийг нээж өгөөд хагаалах хэрэгсэл болоод байна.
Зочин [66.181.181.23] 2023-11-20 11:39:11
Улс төрийг сонирхдог хүн үлдсэн юм уу?