Гашуунсухайт боомтын барилга угсралтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байна

Aдмин / Нүүр

Засгийн газраас хэрэгжүүлж буй Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд “Хөгжлийн хөтөч-дэд бүтэц” төслийн нэгжээс хилийн 13 боомтын ТЭЗҮ болон зураг төслийн ажлуудыг гүйцэтгэж байна. Хилийн боомтуудын ТЭЗҮ болон зураг төслийн ажлын гүйцэтгэл:

  • Сүмбэр боомт: 90 хувь,
  • Баянхошуу: 90 хувь,
  • Ханх:100 хувь,
  • Ульхан: 98 хувь,
  • Булган: 92 хувь,
  • Ханги: 89 хувь,
  • Хавирга: 100 хувь,
  • Шивээхүрэн: 100 хувь,
  • Бургастай: 98 хувь,
  • Цагааннуур: 98 хувь,
  • Арц суурь: 30 хувь,
  • Эрээнцав: 20 хувь,
  • Цагаандэл-Уул: 70 хувьтай байна.

Бүтээн байгуулалт хийгдэж буй боомтын хувьд Замын-Үүд боомтын зорчигч тээврийн терминалын барилгын ажил бүрэн дуусаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж буй бол ачаа тээврийн цогцолборын барилгын ажлыг өнгөрөгч аравдугаар сард улсын комисс хүлээж авчээ. Мөн Гашуунсухайт боомтын барилга угсралтын ажил 44 хувийн гүйцэтгэлтэй байна хэмээн Боомтын сэргэлтийн үндэсний хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.