XXIX их хамба Д.Чойжамцын сүүлчийн айлдвар

Aдмин / Нүүр

Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, ХХХ Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржийг ширээнд залах ёслол өчигдөр боллоо. Ёслолын үеэр Гандантэгчэнлин хийдийн XXIX их хамба, номун хан, гансүр, гавж Д.Чойжамц ламд талархлын мандал өргөв. Үүний дараа XXIX хамба Д.Чойжамц их хамбын хувьд сүүлчийн айлдвараа айлдлаа.

Тэрбээр "Билэг дэмбэрэлтэй сайхан өдөр шинэ хамбыг ширээнд залах ёслол, хуучин хамба надад хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаа болж байна. Энэ ёслолд хүрэлцэн ирсэн сүсэгтэн олон, лам хуваргууд, зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлж байна. Миний явж ирсэн замнал хүнд хэцүү үеийг туулсан. 1937 оны хэлмэгдүүлэлтийн дараа 1944 он хүртэл долоон жил гандан хийдүүдийг хааж байсан. Тэр цагаас хойш 100 гаруй ламтай ганцхан хийд Монголд ажиллаж байсан. 1990 оноос 200 гаруй хийд нээгдэж, шинэ цаг эхэлсэн. 1990 он бол шашны эрх чөлөөгөө олж авсан үе юм даа. Энэ цагаас хойш олон сайхан хамба үйл ажиллагаа үргэлжлүүлж залгамжлуулж ирлээ.

Миний хувьд олон сайхан гавж, хамбатай уулзаж, хамт байсны хувьд дээдсээсээ суралцах бололцоотой байсан. Олон сайхан лам нараасаа ном эрдэм суралцах боломж олдсон нь их хувь заяатай үйл. 1992 онд уламжлалт ламба гуай нар нас дээр гарсан байлаа. 1990 оноос залуу үеийнхэн лам болцгоосон. Тэдний дунд шашны дээд сургууль төгссөн хэдхээн хүн байсан. Тэдний дундаас намайг сонгож байсан юм. Тухайн үед гавж нар "Хүчин зүтгэхээс өөр арга байхгүй, сүсэг бишрэлтэй, үнэн сэтгэлээ өөд нь татаарай" гэж захиж байсан.

Энэ бол гайхамшиг биш юм. Өвөг дээдэс нь хөгширч, залуус нь шинэ эхэлж байсан завсрын үед яахын аргагүй үйлийн үрээр хамба болж байлаа. Энэ хугацаанд хийсэн зорьсон ажил маань сайхан бүтсэн. Энэ бол ганц хүний ажил биш. Сүсэгтэн олон, гадна дотнын маш олон хүний хүч хөдөлмөрөөр өдийд хүрсэн юм шүү. 37 жил Гандантэгчэнлин хийдийн төлөө, шашны төлөө ажиллажээ.

Шинээр томилогдож байгаа хамба маань ажлаа сайн хийнэ гэж итгэж байна. Энэтхэгт ном эрдэмд маш сайн суралцсан.

Энэ бүгд шашин нэг шат ахиж байгаагийн илрэл юм. Сахил санваар лугаа төгөлдөр, эрдэм ном лугаа төгөлдөр болсон учраас Гандантэгчэнлин хийдээ удирдаж чадна гэж нэрийг нь тодруулсан юм. Үнэн сүсэг бишрэлтэй байгаарай. Ард олон, лам хуврагуудаа хэнийг нь ч ялгалгүй тэгш байж, бүгдийг нь энэрэн хайрлаж, бурхны шашнаа өргөөрэй гэж ерөөе" хэмээв.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.246] 2023-11-24 10:10:06

ПЭЭШ. АЙХТАР МЭДЭЭ БАЙНА.. БАЗАРВААНИЙ ХУМ ПААД

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-24 09:20:28

ИНГЭЭД ҮХЭЖ БАЙГАА ЮМ УУ

Х.Батаа [202.179.3.97] 2023-11-22 11:27:01

Миний мэддэг бичгээр хальт мульт уншиж ойлгосон Бурхан багшийн сургаалиар бол лам хувраг хүн хайр ундруулж амгаланд ууссан өнгөрснийг муу хэлдэггүй түүх гэж ойлгож цаг үеийг цаг үеэр нь сэтгэж 10хар нүглийг бүрэн тэвчиж 10цагаан буяныг түгээн дэлгэрүүлж өөрийн биеээр үлгэрлэн түмэн олныг Бурханы номоор гийгүүлэн хүн хүн байхын байхдаа бүр буянлаг талаасаа хайр энэрлийн эзэн хүн байх талаас бүхнээ зориулан өөрийн биеийг гэр бүл эхнэр хүүхэд эд хөрөнгө тансаг амьдралаас бүрэн чөлөөлсөн Бурхан шашины төлөө биеэ золиосолсон хүслээ тэвчиж тэвчээрээр амьсгалсан бодь хүн болсныг лам тийм болох гэж суралцаж байгаагий нь хувраг гэдэг юм байна гэж ойлгосон,бодвол лам хуврагууд энэ л дэг журмаа барьдаг байхдаа.Чойжамц хамбатан энэ л журмаа барьж эхнэр хүүхэд элдвийн амьдрал хөөхгүй Бурхан шашиндаа чин үнэнч хорвоог элээсэн буянтан байж цаг үеэ мэдрэн залгамж халаагаа залууст шилжүүлэн амар амгалангаар Бурханы ном сургаалаа айлдаж харин сүүлчийн номоо айлдаагүй гандан хийдтээ морилох бизээ.

Иргэн [202.126.90.119] 2023-11-22 09:39:06

Танд сайн сайхныг хүсье. Эрүүл энх байж сүсэгтэн олны найдвар болж яваарай.

Бидний талархлыг хүлээн авна уу. [103.57.95.80] 2023-11-21 18:44:04

Их хамба Чойжамцгуайдаа эрүүл энх, сайн сайхан байхыг хүсье. Цаашид эрдэм номынхоо замыг гүнзгийрүүлэн хөөж, сургааль номоо бидэндээ номлон түгээж, биднийгээ түшин чиглүүлж яваарай. Амжилт хүсье.

Зочин [124.158.95.5] 2023-11-21 15:07:21

Сүүлчийн айлдвар байхдаа яахав дээ. Гарчигаа ч зөв өгч чадахгүй дүүрцийн . Эрхэм хамбадаа эрүүл энхийг хүсье ээ

Zail . [139.5.218.248] 2023-11-21 14:11:35

Энэ хүмүүс чинь их баян тансаг амьдардаг юм билээ шүү . Лам нар авахаас биш өгч байхыг харсангүй ээ . Монголд ном сая сая удаа уншлаа хурлаа юу сайн сайхан болгов оо .

Zochin [59.153.86.80] 2023-11-21 13:34:39

Suulchiin ymaa heleed uter turgen dald or chamaar dutaw gj

Зочин [202.9.41.23] 2023-11-22 01:47:57

За зайлаа

zochin [202.9.47.23] 2023-11-21 12:27:36

Хуучин, шинэ хамба нартаа эрүүл энх, урт наслаж, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн төлөө, мөн төр засагт шударга, ёс зүйтэй, ард түмэн, эх орноо хөгжүүлэх чин ёст сэтгэл зоригтой хүнийг сонгохын төлөө маш том эргэлт хийлгээрэй гэж хүсэн ерөөж байна.

Зочин [183.177.97.70] 2023-11-21 10:13:58

Таны өлмий бат, мэлмий тунгалаг байж урт насалж олны тусыг бүтээх буян тань улам арвижих болтугай

Зочин [203.98.76.249] 2023-11-21 09:27:07

жанч халахгүй дээ. идсэн уусананаараа тэнээд нүгэл үйлдээд одоо нүгэл нь улам зузаарна.

Зочин [35.150.141.11] 2023-11-21 08:42:12

Чой гуай хэдэн нялх хуухэд буруу замаар явуулсан бэ

Зочин [202.9.41.23] 2023-11-22 01:48:52

Зөв замд оруулсанинь олон бхаа

Зочин [202.126.90.120] 2023-11-21 09:43:55

hediig ni harin zov zamd oruulsan bol?

Гантулга [103.212.117.238] 2023-11-21 08:25:49

Чой хамбатандаа урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.