МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь ташаа мэдээлэл

Aдмин / Нүүр

Нийгмийн сүлжээнд өнгөрөгч амралтын өдрүүдэд Монгол Улсын Их Сургуулийн төв байрыг нураана гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг тус сургуулийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Энэ талаар “МУИС-ийн төв байрыг нураана гэдэг нь ташаа мэдээлэл. Тийм зүйл байхгүй. Зарим нэг сайтын оруулж буй зураг бол их сургуулийн 75 жилийн ойгоор буюу одоогоос зургаан жилийн өмнө зохион байгуулсан Хөрөнгө оруулалтын форумын үеэр танилцуулсан МУИС-Кампус төслийн зураг.

Тухайн үед их сургууль хичээл болон оюутны байраа шинэчлэн сайжруулах төсөл боловсруулж, хөрөнгө оруулагчдад танилцуулж байв. Өөрөөр хэлбэл хөрөнгө мөнгө байвал ийм байдлаар шинэчлэх боломжтой юм гэсэн санал. Тэр төсөлд төв байрыг нураах тухай үг, үсэг байхгүй” гэлээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-21 14:41:30

тэгж байгаад нураана даа. төв музейг нураахгүй гэж байгаад нурааж хулхидсан. хмадын өргөөг нураахгүй гэж байгаад нураасан.

зочин [103.68.107.126] 2023-11-21 12:54:35

Энэ байрыг нураагаад яг хуучин хэв маягаар нь дахин баривал яасан юм бол. Энэ барилгын шал, сан техник, хана туурга үнэхээр муу ш дээ. Үнэр танар нь ч хэцүү. агааржуулалт байхгүй. Хүндхэн л газар ш дээв


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.