ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно
Арваннэгдүгээр сарын 22-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм.
9.00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө.
9.00 цагт: IC tower 5 давхарт хурлын танхимд иргэний нийгмийн байгууллагууд Хүүхдийн эрх хамгааллын чиглэлийн кэйс хэлэлцүүлэг зохион байгуулна.
10.30 цагт: Баянгол зочид буудлын хурлын танхимд Аялал жуулчлалын салбарыг дэмжих, хөнгөлөлттэй зээлийн мэдээлэл өгөх уулзалт болно.
-Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-УИХ нь Олон Улсын Парламентын Холбооноос (ОУПХ) боловсруулсан аргачлалын дагуу хүний эрх болон жендэрийн асуудлаар хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгуулна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Канад Улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли-гийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 20-22-нд Канад Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Эрсдэл ба стандарт” сэдвийн дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилнэ.
-Богд хааны ордон музейд “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.
-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.
-Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран "МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.
-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.
Сэтгэгдэл