ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМНЫ ЗӨВЛӨГӨӨ НЭРТЭЙ ДОРОМЖЛОЛ…
Улаанбаатар хотод үргэлжлэн орж буй цас халтиргаа гулгаа ихээр үүсгэж иргэд автомашинаар бүү хэл явган зорчиход хүндрэлтэй нөхцөл байдалтай. Хот тохижилтынхон хангалттай тоног төхөөрөмж, цас арилгах бололцоо нөөцгүйн улмаас албан байгууллага бүр гадна орчны цасаа цэвэрлэх ээлжит журмаа бариад ч нэмэргүйдэв. 11 сарын 21 -ний мэдээгээр ГССҮТ-д халтирч унан бэртэж гэмтсэн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ.Гэтэл ЭМЯ яран дээр шарх гэгчээр халтирч унах, хүмүүс бэртэж гэмтэхээс сэргийлэх, эрүүл мэндээ хамгаалах асуудалд ажил хэрэгчээр хандаж, болгоомжлуулах дорвитой оновчтой санал шийдэл гаргахын оронд “...пингвин оцон шувуу шиг явах, унахдаа гараа тулахгүй байх…” гэх мэтчилэн элэг авам наад захын зөвлөгөө мэдээлэл гэгчийг түгээсэн нь энэ салбарт бодлого, төлөвлөлт, хандлагын асар их бурангуйрал нүүрлэснийг харж болохоор.
Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн асуудлыг бүхэлд нь хариуцаж буй яамны чадавх ийм хэмжээнд байгаа нь салбарын бодлого байхгүйтэй адил болов уу. Тендер, хууль бус үйл ажиллагаа, эмч нарын ёс зүйн асуудал, удирдлага зохион байгуулалтын тогтворгүй байдал, цалин, хөдөлмөрлөх орчин нөхцөл гээд олон асуудал араасаа дагуулж буй эл яамныхан хэдий боломж нөхцөл, төсөв хөрөнгө, боловсон хүчний чадвар муудлаа ч маазарлаа хойш татаж асуудалд бодитой хандах нь зүйн хэрэг юм.
Аливаа төрийн байгууллага ард түмний өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн, зохион байгуулалт орчин нөхцөлийг сайжруулах хуулиар хүлээсэн үүрэгтэй.Гэтэл “тэгж ингэж, алх, халтирч унахдаа тэг ингэ” гэж нэг талаасаа даажигнал, доромжлол маягийн постер тарааж суух зав зайтай байх нь ёс зүйн доголдол. Эмнэлгүүдийн ачаалал сар жилээр улам нэмэгдэж, дараалал, дугаарлалт нь бүр хол сунжирч, ЭМД-аа цаг тухайд нь төлж эмчилгээ үйлчилгээ авдаг Монголчууд өвдөх ч эрхгүй зүтгэцгээж байхад хариуцлагатай төрийн яам утга агуулгын алдаатай зөвлөгөө мэдээлэл гэх зүйл тараах хэр зохимжтой вэ?
Д.Энхбат
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.214] 2023-11-22 16:20:23
ХЭҮК ХЭЭЭЧ. АЖИЛЛАХГҮЙ ЭЭ Хасаг хүн хүн муутай
Зочин [203.98.76.249] 2023-11-22 12:09:21
энэ халтирч бэртсэн хүний төлөө ХЭҮК ажиллаж байна уу? үхсэн хүүрнүүийн шарил нэг газарт хадгалаад ХЭҮК гэж нэрлэсэн юм байна. явган хүний замын стандартыг ярихгүй л байгаа шүү дээ.
Сургалт [139.5.219.90] 2023-11-22 11:51:20
ПИНГВИН АЛХААНЫ СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА. 60-ААС ДЭЭШ НАСТАЙ ХҮНД ЦАГААН БААВГАЙ МӨЛХӨЛТИЙГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРГАНА.
ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-22 09:20:44
БОЛОВСОН ХҮЧНИЙ ДУТАГДАЛ ГЭЖ ЭНЭ ОРОН ТОО БҮРЭН Ч ОЮУН САНАА МЭДЛЭГ ЧАДВАРЫН ХОМСДОЛД ОРЖ НАМ ДАГАСАН ТЭНЭГҮҮДЭЭР ДҮҮРСНЭЭР ИЙМ Л ТЭНЭГ ЗӨВӨЛГӨӨНӨӨС ӨӨР ЮМ СЭТГЭХГҮЙ НЬ АРГАГҮЙ ЮМ