ЗГ: Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.
Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.
Метро барих ажлыг 2024 онд эхлүүлж, 2028 онд ашиглалтанд орох төлөвлөгөөтэй.
Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа. Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа” гэв.
Сэтгэгдэл
Зочин [203.17.23.197] 2023-11-23 09:53:03
Худлаа
ЗОЧИН [66.181.176.70] 2023-11-22 18:29:22
ОРОЙТСОН Ч ОРГҮЙ БАЙСНААС ДЭЭР.ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ,ХОРТ УТААГ БАГАСГАХ АРГУУДЫН НЭГ БОЛ МЕТРО МӨН Л ДӨӨ.МЕТРОНЫ ЭХНИЙ ҮЕ ШАТ БОЛ: 1.ТАВАН ШАРААС "ЭНХ ТАЙВНЫ ӨРГӨН ЧӨЛӨӨ" ДАГУУ ОФФЦИЕРИЙН ОРДОН 2.БАРУУН 4 ЗАМААС "НАРНЫ ГҮҮР"-ХУД-МИШЭЭЛ-ЯАРМАГ ХҮРТЭЛ БАРИХ 2-Р ҮЕ ШАТАНД: 1. 4-р ХОРООЛЛООС-ШАР ХАД 2.32-ын ТОЙРОГООС-7 БУУДАЛ,ХУД-ДҮНЖИНГАРАВ 3-р ҮЕ ШАТ:ВОКЗАЛААС-"НАРНЫ ЗАМ" ДАГУУ-ЧУЛУУН ОВОО(ТРОЛЛЕЙБУСНЫ ЭЦЭС) ГЭХ ЗЭРЭГ ҮЕ ШАТТАЙ БАРИХ НЬ ЗӨВ.ЭДГЭЭР ДАГУУ МАРШРУУТУУДЫГ ХООРОНД НЬ ХӨНДЛӨН ХЭД ХЭДЭН ШУГАМААР ХОЛБОХ ХЭРЭГТЭЙ.ЗОГСООЛ БУУДЛУУДЫГ 800-1000м-Т ХИЙНЭ.УТААНААС САЛАХАД 1.ГЭР ХОРООЛЛЫН БАРИЛГАЖУУЛАЛТТ 2.ГЭР ХОРООЛОЛЫГ АХУЙН ГАЗ,ЦАХИЛГААН,НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР 100% ХАНГАХ,ИНГЭСНЭЭР 3.ГЭР ХОРООЛОЛ,ЖИЖИГ УУРЫН ЗУУХНУУДАД "САЙРРУУЛСАН ТҮЛШ",НҮҮРС,МОДНЫ ХЭРЭГЛЭЭГ БҮРЭН ХОРИГЛОХ 4.ХЭТДЭЭ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ ХИЙН ТҮЛШИНД ААЖМААР ШИЛЖҮҮЛЭХ 5.УБ ХОТООС ХӨДӨӨД ШИЛЖИХИЙГ УРАМШУУЛАХ(Жнь ГЭР БҮЛЭЭРЭЭ ХӨДӨӨ НҮҮГСЭДЭД 25 сая ₮ ОЛГОХ г.м),ХӨДӨӨНӨӨС ШИЛЖИЖ ИРЭГСЭДЭД ХАТУУ ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ г.м А/Х АВАХ.
Зочин [202.9.46.255] 2023-11-22 14:39:59
Ийм айшгийн хотод метро явна гэхээс ичиж байна.