С.Амарсайхан: Төрийн худалдан авах ажиллагааг цахимжуулна

Aдмин / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна Энэ Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан “Төрийн худалдан авах ажиллагааны ажилд стандартын шаардлага бүрэн хангах шалгуур тавьж байна. Өнгөрсөн хугацаанд бид хямд үнэтэйг нь шалгаруулдаг байсан бол энэ удаад стандартын зүйл заалтыг нарийн оруулж өгнө. Сургууль цэцэрлэг барьж байгуулдаг ч чанаргүй барилга барьж, мэргэжлийн хяналт нь үзэмж, ашиг сонирхлын хяналт тавьдаг. Үүнээс болж олон төсөл хөтөлбөр хугацаа алдаж, зогсож байна. Ингээд өртөг нэмэгддэгийг цэгцэлнэ. Мөн төрийн худалдан авах ажиллагааг цахимжуулна. Нэг мэргэжилтэн, тоног төхөөрөмжийг нэг аж ахуйн нэгж дээр бүртгэчихээд хаана ч хамаагүй юм хийж байна уу, үгүй юү гэдгийг бүгдийг нь хянадаг болно. Намайг нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үеийн худалдан авах ажиллагаатай холбоотой буруу ойлголт явж байна лээ. 46 тэрбум төгрөгөөр 10 автобус худалдан авсан гэж байгаа. Үүнийг миний дараагийн Засаг даргын үед авсан юм билээ. Гэсэн ч 21 тэрбум төгрөгөөр 46 автобус авсан. Цахилгаан автобус авч, нийслэлд нийтийн тээврийн парк шинэчлэл хийх ёстой гэдэг шийдвэрийг би гаргаж байсан” гэв.


Сэтгэгдэл

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-23 09:54:02

ЗӨВ ТЭГЭХГҮЙ БОЛОХООР МАНАЙ ТӨР ЧИНЬ ХАМГИЙН ЧАНАРГҮЙ ХЯМД ЮМЫГ ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ҮНЭЭР ҮНЭ ЦОХИЖ АВДАГ АЙМААР БАЯН Ч ЮМ ШИГ ГАРУУД ШҮҮ ДЭЭ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.