Хариуцлага алдсан 326 дугаар ангийн захирагчийг ажлаас нь ЧӨЛӨӨЛЖЭЭ

Aдмин / Нүүр

Хугацаат цэргийн алба хаагч ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид нас барсан харамсалтай явдал болсон. Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болжээ. Тодруулбал, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болжээ.


Сэтгэгдэл

huz [122.201.23.66] 2023-11-23 13:09:52

oor gazar alban tushaal avaad suunaa ;)

Zochin [202.126.88.222] 2023-11-23 08:24:30

Gereet alban haagchidaa mun ahlahch naraa ehleed arga hemjee avaach. Baliar novshnuud bdag gej sonsson. Mun shyyhiin shiidveriin ter ahlagch hynagch nar iig ch bas shalgah estoi shyy!!!

Ёс суртахуунгүй армид ийм хэрэг дахин дахин гарна. [103.57.95.80] 2023-11-22 23:56:20

Муу эрд халдага дараа "Муу улсад арми дараа". Ийм ноён нуруугүй арми жил бүр, 2 жил бүр, 3 жил бүр дэглэлт,ийм харгис хэрэг гараад л байна. Эхлээд цэрэг бүрийг жигд ёс суртахуунтай болгооч. Хүн хүнээ өрөвддөг, хайрладаг болгооч. Шашин шүтлэгтэй болгооч. Цэргийн лам хуврагуудтай болгооч. Дэлхийн бүх армид цэргийн лам байдаг ш дээ. Тэгэхгүй бол жилийн дараа, 2 жилийн дараа, 3 жилийн дараа .... Алнаа ална.

Мэдэхгүй. [66.181.187.147] 2023-11-23 18:25:25

Мэдэхгүй.

Зочин [66.181.169.116] 2023-11-23 08:33:06

ХУЦАЖ ХУРАЛДАЖ ХУВИНДАА ШООТГОНО ГЭЖ МЭДХҮҮ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.