ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
Аргын тооллын 2023 оны арваннэгдүгээр сарын 23. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Өвлийн тэргүүн харагчин гахай сарын 11. Бархасвадь гараг. Могойг хүлэгч одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, хөхөгчин тахиа өдөр.
Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газарт очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.
Сэтгэгдэл