ӨНӨӨДӨР: ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган болно

Aдмин / Нүүр

Арваннэгдүгээр сарын 23-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм.

10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд болно.

11.00 цагт: ШУА-ийн Хүндэтгэлийн Их чуулган ШУА-ийн төв байранд болно.

11.40 цагт: Монгол Цэргийн музейд “Монголчууд тусгаар тогтнолынхоо төлөө 1913-1915 он” үзэсгэлэнг нээнэ.

12.00 цагт: Үй Цай сургуулийн “Эрдмийн өргөө”-нд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч, зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн уран бүтээл “Сэгс цагаан богд найраглалын хэл зүйн шинж” сурагчдын эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлнэ.

-Монгол Улсын Их Хурал Олон Улсын Парламентын Холбоотой хамтран хүний эрх болон жендэрийн асуудлаарх хоёр төрлийн үнэлгээ хийх үйл ажиллагаа Төрийн ордонд үргэлжилнэ.

-Богд хааны ордон музейд “Хорин нэгэн дара эхийн чуулган-Өндөр богдын өв” “Бурхан багшийн цахиур эрдэнэ” тусгай үзэсгэлэн үргэлжилнэ.

-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт: Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн тоглолт үргэлжилнэ.

-Соёлын бүтээлч сарын аяны хүрээнд Чойжин ламын сүм музей, Монголын уран зургийн галерей хамтран "МИНИЙ МЭДЭХ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ" хүүхдийн гар зургийн уралдааны үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ. Утас: 9990-5352.

-ДЭМБ жил бүрийн 11 сард “Антибиотикийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх” дэлхийн 7 хоногийн аян зохион байгуулдаг. Монгол Улс 9 дэх жилдээ энэхүү аянд нэгдэж байна. Аян 11 сарын 18-24-нд үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.