“БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ-БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР” БУЮУ ГАРЦ, ШИЙДЭЛ

Aдмин / Нүүр

Цэргүүд амь насаа алддаг, бэртэл гэмтэлд өртдөг байдал нийгэмд хурцаар тавигдаж Үндэсний аюулгүй байдал, улс орны тусгаар тогтнолтой холбоотой чухал салбарын нэр хүндэд сөрөг үр дагавартай асуудлууд хөндөгдөж байна. Бусад салбаруудын л адил боловсон хүчин,бодлогын чадавх хангалттай хэмжээнд сайжраагүйгээс хэвийн үйл ажиллагаа нь хангагдах бололцоо бүрдэхгүй байна.

Өөрөөр хэлбэл арын хаалгаар, ах дүү хамаатан садан, найз нөхөд танил талаараа хөөцөлдөж батлан хамгаалах салбарт хагас дутуу бэлтгэгдсэн офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадвар болон, цэргийн дүрэм журам, норм, норматив цаг үе, техник технологи, улс орны нөхцөл байдалд тохиромжтой байдлаар шинэчлэгдэж чадахгүй байгаад учир бий.

Батлан хамгаалах салбарын бие бүрэлдэхүүнийг стратегийн бүтээн байгуулалтад тодорхой хууль журам, стандартын дагуу оролцуулан хугацаат цэргийн алба хаагч 1 жилийн хугацаанд мэргэжил эзэмших, хөдөлмөр эрхлэх, цалин хөлстэй байх боломж бүрдүүлэх нь тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол зарчим болж чадна.

Дурдагдсан гэмт хэргийн шинжтэй кэйсүүдийг ажиглахад ихэвчлэн санхүүгийн асуудал буюу хал нь шинээсээ ч юм уу цолтой нь байлдагчаасаа гэх мэтээр нэгнээсээ мөнгө төгрөг шаардан маргалдаж улмаар зодож дарамталдаг тохиолдол давамгайлав. Цэргийн ангид наад захын хэрэгцээгээ хангах хэмжээний орлогын эх үүсвэртэй, завгүй хөдөлмөрлөж, улс орныхоо бүтээн байгуулалтын үзэл санаагаар дамжин эх оронч хүмүүжил нь төлөвшдөг тогтолцоог бий болгох аль эртний шаардлага тулгарчээ.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.75] 2023-11-24 15:37:08

ерөөсөө хуучин нь дарга нар нь бага дарга нэртэи нөхдүүд мөнгө нэхэх дээрэм хииж баигаа шүү рахи мөнгө төгрөг өгөхгүи бол зодуураар төгсдөг үхэлээр дуусдаг үүниигээ анги салбар дотроо маш нариин зохион баигууллтаи нуу

ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-23 09:41:20

АЛЬ САЛБАРТ НАМ ДАГАЖ ЦҮНХ БАРЬСАН ИХ МЭДЭГЧИЙН ДҮРТЭЙ МЭДЛЭГ ЧАДВАРГҮЙ БОЛОВСОН ХҮЧНЭЭР ДҮҮРСНИЙ ГАЙ НҮҮРЭЛЖЭЭ.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.