СОНГУУЛЬД ТААРУУЛСАН ТӨСӨВ БУЮУ ХУУРАМЧ САЙМШРАХ ИРГЭДЭД ХОХИРОЛТОЙ…
Эрх баригч намын зүгээс нүглийн нүдийг гурилаар хуурав гэдэг шиг “автобус үнэгүй болно, 80 мянган ширхэг зуух тараана, хотын дүүргүүдийг хуваана…” гэх мэтээр тулгамдсан асуудлуудыг түр зуурын гоомой байдлаар шийдвэрлэж улсын төсвийг үрэн таран хийж мэдэх хуумгай мэдэгдлүүд хийж эхэллээ. УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирж чадахгүй, хариуцлага сул ажиллаж, авилгалын хэргүүдэд дөрлүүлсэн залхаг байдал үргэлжилсээр.
"Засгийн газраас 2024 оны улсын төсөв өргөн барихдаа зарлагыг өмнөх оныхоос 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 27.1 их наяд төгрөгөөр тооцсон нь сонгуульд зориулан бэлдсэн гэсэн үг. Ирэх оны төсөв УИХ-ын тавдугаар сарын 31-ний өдөр баталсан "2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл"-д огт нийцээгүй. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна.
Тухайлбал тус хуулийн 3.7-д "төсвийн төсөл боловсруулах, батлах, батлуулсан төсөвт нэмэлт өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ" гэж заасан байдаг. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэлд заахдаа нэгдсэн төвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 21.1 их наяд байхаар, нийт зарлагын хэмжээг 22.1 их наяд байхаар зааж өгсөн.
Гэтэл 2024 оны төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 25.2 их наяд төгрөг буюу 19.5 хувиар нэмэгдүүлжээ. Поп мэдэгдлүүдээс нь харсан ч төсвийн тэнцвэрийг хадгалах хуулийн заалтыг зөрчсөнийг ажигласан ч ямар ч болов яаж ийгээд дахин сонгогдоход л байдгаа барьж, баруун солгойгүй төсөв цацдаг үрэлгэн байдал давтагдах бололтой. Өөрөөр хэлбэл оновчтой шийдвэр, зөв менежмент төлөвлөгөөнд хөтлөгдөх ард түмний итгэл найдвар үнэ цэнэггүй.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-11-24 11:40:22
тэгээд л 76-гаа шоронд хатааж сонгуульд бүү оролцуул гэж байна шүү дээ. төрөөр баяжсан хулгайчуудаа шууд шоронд, шороонд булж төрөө ариутга.
Зочин [66.181.161.193] 2023-11-24 10:42:41
Хуурамч саймшрах гэдгийг чинь одоо Халх хэлээр зусардах, зусар иргэд, зусарч иргэд гэж хэлж болно оо доо? Бас бялдууч гэдэг.
ЗОЧИН [202.126.90.139] 2023-11-24 09:18:37
МАНАН ГАЛЗУУРЧ Л БАЙ СОНГУУЛИАР ЖИН ТАВИАД ӨГНӨ ӨӨ ХУЛГАЙЧУУДАД