Дизель түлшийг БНХАУ-аас импортолж байгаа

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өвлийн түлш хоригтой хэвээрээ байна. Энэ хориг хязгаарлагдмал байдлаар манай улсад тавигдаж байгаа. ОХУ-ын томоохон компаниуд шатахуун экспортолж байна. Бусад жижиг компаниудад энэ нь боломжгүй байгаа юм.

Хоригоос хойш 21 хоногийн хугацаанд бид бүх нөөцөө шавхсан. Энэ бол дэлхийд тавьсан хориг. Тухайн нөхцөл байдлаас гарахын тулд бид дизель түлшийг БНХАУ-аас импортолж байгаа. АИ-92 шатахууны хувьд нөхцөл байдал харьцангуй сайжрах түвшинд байна. Гэхдээ асуудал байгаа” хэмээв.

Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 1-23-ны хооронд хилээр орж ирсэн шатахууны мэдээллийг өгөв. Тэрбээр “Дизель түлш 95,300 тонн хилээр орж ирсэн. АИ-92 шатахууны хувьд 50,400 тонн байна. Монгол Улсын дизель түлшний сарын хэрэглээ хамгийн ихдээ 92,000 тонн байдаг. Харин АИ-92 шатахууны хувьд хамгийн ихдээ 53,000 тонн юм. Энэ бол нөөцийнх биш гаалийн мэдээ шүү” гэдгийг онцоллоо.


Сэтгэгдэл

Батаа [202.21.108.49] 2023-11-25 22:46:10

Тэгээд үхсэндээ хэвийн гээд хуцсийм ...

Дондог [59.153.87.5] 2023-11-25 10:39:02

Яах нь вэ муу хужаа түлшээр. Орос ах нараасаа сайхан шинэ евро2 түлж аваач. Болоодин дарга ирээд хориг хамаагүй гэсэн штээ. Ах чинь худлаа хэлээ юу, мояа нараа

Уул үүл [66.181.161.219] 2023-11-25 09:24:43

Иш чааваас. Хамаг юмаа үнэгүй шахам Хятадад өгчихөөд буцаагаад худалдаж авах гэж дээ. Удахгүй Хятад өгөхгүй нь гээд хоосон суух байх. Нөгөө аль цагийн Тамсагийн газрын тос энэ тэр нефтийн үйлдвэр энэ тэр яалаа

Зочин [103.57.94.244] 2023-11-24 19:10:49

Йим сайд байх гэж ярьж байгаа байдлаас ажихад өрөвдөлтэй хэцүү мал байна...яана даа

Иргэн [103.57.94.253] 2023-11-24 17:20:09

Нөгөө Занданшатарын Орос нефть хориг тавихгүй өгхөөр болсон гээд сайрхаад байсан яалаа их хурлын дарга нь хүртэл худал ярих юмдаа

Зочин [66.181.161.193] 2023-11-24 16:13:41

Дизел түлшээ дангаар нь Хятадаас импортлож бай. Болж өгвөл Дачинтамсагтай бүтээгдэхүүн хуваах гэрээний хүрээнд бартераар шийдвэл тун зүгээр.

Зочин [203.98.76.249] 2023-11-24 15:40:58

өмхий түлш агаар буртаглаад байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.