Авлигачдад дасгадаг аймшигт технологи Монголд хэрэгждэг үү?

Aдмин / Улстөр

Монголчуудын уламжлалт баяр цэнгэл наадмын үеэр далимдуулан сүрэг авлигачид цээжээ дэлдэн олны өмнө заларч, асарт морилж асар тансаг зураг хөргөө татуулцгаан аархаж байна. Тэдний зарим нь орд газрыг хэнэг ч үгүй хулгайлдаг зарим нь улсын сангаас тоомжиргүйхэн тонодог бүр нэг хэсэг нь түрийвч нэгтэйгээ батлах нь уу гэмээр нутгийнхаа ойгоор мөр зэрэгцэн шаагилдлаа. Өнөөх нүүрсний хулгай, ЖДҮ, 60 тэрбум, оффшор, Хөгжлийн банкны, элдэв сангуудыг тоносон гэх асуудал 7-р сард тун намжмал байдалд орж оронд нь Хулан найрагчийн дуулиан үл тасарна…

Шударга хуультай, шүүх засаглал нь цэвэр, хуулиа дагаж мөрддөг улс оронд бол авлигалын хэргийн ул мөрийг гүйцэт шалгаж тогтоогоод холбогдолтой эсэх дээр бүх этгээдүүдийг тогтоогоод цагаатгал, шийтгэл хоёрыг бодит төрхөөр нь ногдуулах сан ч.

Харин Монголд гадаад руу баялгаа хямд түүхийгээр нь зарж цөөхөн улс төрчид хагартал баяждаг шигээ мөн л авлигачин бүлэглэлийнхэн ард түмний нүдэнд хүйтэн царайгаа дасал болгочих гээд энд тэндхийн наадам, асар дотроос булталзах нь сонгууль ойртож, “чөтгөр сэрсэн” тэмдэг гэлтэй.

Хууль хяналтын байгууллага ялзарч, хувь улс төрчдийн явцуу сонирхол улсын эрх ашгаас ямагт дээгүүр тавигдах тогоо нь уруугаа харсан энэ нийгмийг эрс шинэчлэхгүй л бол өдрөөс өдөрт өнгөө алдаж гундах тусгаар тогтнол, эрх чөлөө газрын гаваар орж мэдэх…

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-28 13:24:00

хужаа эрлийзүүд хужаа аргаар дасгаж аажим мэдэгдэхгүй урагшилж байгаад хутгалж хордуулдаг аргаа хэрэглэсээр байна

Зочин [202.126.90.88] 2023-11-27 18:02:32

Tom herguud sedreed irenguut sahal Erdenebilegiig haraa gej gej zamhruuldag bolloo

ЗОЧИН [103.212.118.229] 2023-11-27 13:28:56

АВИЛГАЧИД, ХУЛГАЙЧДААР ДАМЖУУЛЖ ЗУУЧЛУУЛАХГҮЙГЭЭР ХОТ ӨӨРӨӨ ҮЙЛДВЭРЭЭС НЬ ШУУД ГЭРЭЭ ХИЙЖ АВ. АМ ТАШСАН "ТЭНҮҮН ОГОО" МЭТ ЗУУЧЛАГЧДААР, СҮХБААТАР, СУМКА ШИГ ХУЛГАЙЧДААР МӨНГИЙГ НЬ БАРИУЛБАЛ ДУУСАА. МӨНГӨНИЙ ЧИНЬ ТАЛЫГ НЬ ХУСЧИХНА, ЧАНАРГҮЙ, СЭГ Л ОРЖ ИРНЭ ГЭЖ БОДООРОЙ. ХОТ ӨРСНӨӨ СОНГОЛТ ХИЙГЭЭД ҮЙЛДВЭРЭЭС НЬ ШУУД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙ.

Ёс суртахуунгүй хүмүүсээс юу хүлээсэн юм бэ? [66.181.190.119] 2023-11-27 23:57:28

Өөрийн чинь захисан бүх зүйлийг ШАШИНГҮЙ баагийнууд хийнэ. Хагас нь ХУЛГАЙЧ, нөгөө хагас нь тэдэнтэй ЭВЛЭРЭГЧ нар Эвлэрэгчид зарчимгүй, ёс суртахуунгүы, нугасгүй. Тэгэхлээр тэр хэд боломж л гарвал мөнгө шаана, нэг нь нөгөөгөө хаацална, Америкруу ЗУГТАНА.

Шашингүй улсыг шулахад амархан, маш амархан. [66.181.160.1] 2023-11-27 11:37:59

Тодорхой нэг ШАШИНГҮЙ улсад авилгал ингээд л газар авч, мах цусанд нь шингэнэ. Тэгээд хүн амынх нь бараг 20 хувь нь гадаадад амьдарч байгаа, тэдэнд гадаадад мөнгө их хэрэгтэй, тэр мөнгөө Монголоосоо л ХУЛГАЙЛЖ гарч байгаа монголчууд өчнөөн байна. Тэр хэд "Монголд ШАШИНГҮЙ л байгаасай" гэж хүсч байгаа, учир нь ШАШИНГҮЙ улсаас мөнгө хулгайлахад хэн ч юу ч дугардаггүй. Харин Ар Монголд байгаа монголчууд нэг ШАШИНТАЙ болж хулгайн эсрэг санаа нэгдвэл бид гадаадаар тарсан монголчуудад тийм ч амархан ШУЛУУЛАХГҮЙ байх.

ЗОЧИН [202.126.89.186] 2023-11-27 09:52:53

ҮҮНИЙГ ДЭВРЭЭН СУРТАЛЧИЛДАГ МӨНГӨ ШАНТААЖИЙН СЭТГҮҮЛЧИДЭЭР ДҮҮРЛЭЭ ҮҮНИЙ МАГНАЙД ӨНӨРӨӨ ГЭГЧ ӨМХИЙ МАХНЫ ЧЕНЖ БАЙНА. ЭНЭ ХҮН МӨНГӨНӨӨС БОЛЖ ХЯТАДЫН ХОРДУУЛСАН ӨМХИЙ МАХААР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ХОРДУУЛХАД БЭЛЭН ХӨГИЙН ХУЛГАЙЧ МӨНГӨ Л ОЛЖ БАЙВАЛ ЭНЭ ХҮНД ЭХ ОРОН АРД ТҮМЭН ААВ ЭЭЖ ҮР ХҮҮХЭД ХАМААГҮЙ ҮХЭЖ Л БАЙГ ГЭДЭГ ХУЛГАЙЧ.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.