Худалч хүний НЭЭРЭЭ олон гэдэг шиг ХУЛГАЙЧ хүний ярьсан үлгэрт ИТГЭДЭГ ЦАГ АРД үлдсэн
Хуучин цагт зурагтаас өөр үзэх зүйлгүй байсан үед “Пиноккио” (ЗХУ-ын хувилбар нь “Буратино”) нэртэй хүүхэлдэйн киног үзээгүй хүн ховор биз. “Пиноккио”-ийн үйл явдлыг одоо бодох ахул утга гүн байжээ. Худал хэлэхэд хамар нь сунадаг Пиноккио, чихэн дээр нь цэцэг ургуулж байгаад хоосолж орхидог “Үнэнч Жон” нэртэй үнэг, хүүхдүүдийн гэнэн занг ашиглаж хууран мэхлээд, илжиг болгон зардаг Стромболи нэртэй бусармаг этгээд гэх зэрэг дүрүүдийн өгүүлэмж нь сургамж, сануулгаар дүүрэн.
Дээрх үлгэрээр гурван төрлийн худал, хуурмагийг үзүүлжээ. Нэг дэх нь ярьсан даруйд худлаа нь мэдэгдэх хүүхдийн гэмээр, гэмгүй худал яриа. Яг л худлаа ярихад Пиноккиогийн хамар сунадаг шиг. Хоёр дахь нь гоё сайхан, хоосон үг яриагаар урхидан хор хүргэх “Үнэнч Жон” үнэг шиг, хор харьцангуй бага. Гурав дахь нь хамгийн хорлонтой нь, хүнийг хүссэн зүйлдээ амар хялбар аргаар ашиглаж хүрэх гэсэн зүйлдээ гэнэн, тэнэг бодлоор нь олзлон авч, хууран мэхлээд юу дуртайгаа хийлгэдэг бас авдаг.
Гээд бодохоор “Пиноккио”-ийн түүх зөвхөн хүүхдэд зориулагдаагүй аж. Үүний нотолгоог манай улсын залилах гэмт хэргийн талаарх өнгөрсөн хугацааны статистик, тоо мэдээнээс тодорхой харж болно.
Энэ тоо сүүлийн жилүүдэд улам бүр өсөх хандлагатай болж байгаа гол шалтгаан нь мэдээллийн технологийн хурдацтай хөгжил гарцаагүй мөн. Сайн нь саараа дагуулдаг аж. Хуучин цагт хууран мэхлэгч “Үнэнч Жон”-нуудын царайг нь ядахдаа харчихдаг байсан бол, өдгөө тийм боломжгүй болжээ. Тэд дэлгэцийн ард нуугдаж, технологийн дэвшлээр зэвсгээ хийн, увайгүй үйлдлээ хийдэг болсон. Цаг хугацаатай уралдан хөгжих энэ заль мэхэнд нь бид ч бас автахгүй байхын тулд мэдээллээ нягтлаад дахин нягталж, хэрсүү хандах хэрэгтэй. Тодруулбал, гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд та, би, бүгдээрээ хүссэн хүсээгүй цаг үетэйгээ хөл, гар, тархи, толгойгоо нийлүүлэх шаардлагатай.
БҮҮ ИТГЭ, СЭТГЭ
Мөнгө зүгээр газраас ургадаггүйтэй ижил хүч хөдөлмөр, дотнын хүмүүстэйгээ өнгөрөөж болох байсан цаг хугацаагаа золин байж бий болгосон эд баялаг, хөрөнгө, мөнгөө өөрийн болгоомжгүй, хайнга, гэнэн итгэмтгий зангаасаа болж хэн нэгэн увайгүй этгээдэд алдахыг хүсэхгүй л байгаа бол хашир, хянуур байх нь чухал. Таны хайхрамжгүй, болгоомжгүй, амар хялбар аргаар хүслээ гүйцээх гэсэн гэнэн үйлдлүүд та болон таны ойр дотнын хүмүүсийн амьдралд байнгын эрсдэл дагуулж байдаг гэдгийг сайтар бодууштай.
Өнгөрсөн жилд Хөвсгөл аймагт болсон Бэлтэс Мөрөн ХХК-ийн залилангийн хэргээр 2,500 гаруй иргэд, 300 тэрбум гаруй төгрөгөөр хохирсон харамсалтай хэрэг гарсан. Нийгэмд гарсан, гарж байгаа үүнтэй төстэй том, жижиг хэргүүдийг дурдаад байвал хэтэрхий олон байх нь туйлын харуусмаар. Хурааж хуримтлуулсан бүх зүйлээ алдсан хүний зовлонг хөндлөнгийн хүн зөвхөн төсөөлж л чадна. Үүссэн нөхцөл байдалд залилан хийсэн гэмт этгээдүүд буруутай нь гарцаагүй боловч, илтэд тодорхой залилан, хууран мэхлэлтийг таньж, ойлгож чадаагүй иргэдийг зөвтгөх аргагүй. Үүнийг ойлгоход понзи схем, санхүүгийн пирамидын тухай мэдлэг, мэдээлэлтэй байх огтоос шаардлагагүй, логиктой сэтгэхэд л хангалттай. Үнэгүй бяслаг зөвхөн хулганын хавханд л байдаг гэдэг шүү дээ.
Залилангийн гэмт хэрэг гаарахад нөлөөлж буй суурь нөхцөл нь шуналын сэтгэлтэй, зальт этгээдүүдээс илүүтэйгээр тэдэнд итгэж, үнэмшихэд хэзээд бэлэн хайхрамжгүй, болгоомжгүй иргэд байгаад юм. Ийм хүн олон байгаа учраас гэмт хэрэгтнүүдэд зорилгоо биелүүлэхэд нь амар, хялбар бөгөөд давтан хийх сэдэл болж өгч байна. Хэрсүү, хянамгай хүнийг хуурахад, залилахад хэцүү байх нь ойлгомжтой.
НЯГТЛААД ШАЛГА, ДАХИН НЯГТАЛ
Энэ төрлийн гэмт хэргийн онцлог нь хохирогч өөрийн бодит үйлдлээрээ гэмт үйлдлийн зорилгыг гүйцэлдүүлдгээрээ онцлогтой. Ийм ч учраас урьдчилан сэргийлэх зорилгоор төрийн болон төрийн бус байгууллагууд олон тооны нөлөөллийн арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. Тэр нь ч үр дүнгээ өгч байна гэж харж байна. Иргэд энэ талаар мэдлэг мэдээлэлтэй болсноор хэнээс, юунаас, хэрхэн болгоомжлохоо мэдэж авна. Нөгөөтээгүүр нэгэнт үйлдэгдсэн гэмт хэргийн үр дагавартай нь бус урьдач нөхцөлийг бүрдүүлэхгүй байх дээр анхаарах нь илүү үр дүнтэй. Овоо босгоогүй бол шаазгүй юунд ирж суухав...
Криминалистикийн эцэг Ч.Беккарийн “Гэмт хэрэг ба ялын тухай” бүтээлийн охь санаа нь эрүүгийн эрх зүй болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны ТУЙЛЫН ЗОРИЛГО нь гэмт хэрэгтэнг шийтгэх, яллах нь бус харин иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалахад, гэмт хэргийг урьдчилан сэргийлэхэд оршино гэсэн байдаг. Иймийн учир эрхэм уншигч та өөрийн болон хайртай, дотнын хүмүүсийнхээ төлөө ухаан зарж, гэмт хэрэг үйлдэгдэхээс нь өмнө таслан зогсоохыг бичээч миний зүгээс чандлан захих байна.
Нийтлэлч: ЖАМЦ
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:27:36
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Зочин [66.181.181.23] 2023-11-27 21:33:38
Айлуудын хажуу айлууд нь чагнах төхөөрөмж ашиглан, мөн айлын түлхүүрийг хууль бусаар хувилан, тухайн айлыг байнга ухдаг болсон.
зочин [202.9.40.234] 2023-11-27 10:19:45
ХУЛГАЙЧИД МӨНГӨӨ БАЙТУГАЙ ИТГЭЛЭЭ ӨГӨӨД АЛДАЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ ОЛОН БАЙДАГШТЭЭ. МАНАЙ УЛСЫН ХАМГИЙН ХУДАЛЧ ХАМГИЙН ӨӨДГҮЙ ӨЛӨН ХУЛГАЙЧ ЭТГЭЭД БОЛОХ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИД ЯАЛАА? АДГИЙН ХУЛГАЙЧ ГЭДГЭЭ Ч ТЭР БУЗАР ЭТГЭЭД БАТЛААД МОНГОЛЫГ МИНЬ СӨХРҮҮЛЭЭД ТЭР ХҮН ХОГ ЗАЙЛСАН БОЛОВЧ ТЭР ХҮН ХОГИЙН БАЛАГ ОДОО Ч АРИЛЖ ӨГӨХГҮЙ УЛС ОРОН ӨӨДЛӨХГҮЙ БАЙГААШТЭЭ.
Мянгат малчин, өөрийн ухаантан [104.28.218.151] 2023-11-27 18:01:08
За Элбэгдорж гуай яг ийм булхайтай үйлдэл хийжээ гээд гаргаад ирдээ. Мөнхбат шиг нүүрс зарснуу, өөр яасан? Та нар зүгээр л фэйсбүүк дээр энэ хүн шиг муу хүн алга гээд л давтаад байхаар нь тэрийг нь давтдаг тоть болжээ. Эрүүл ухаанаар сэтгэ дээ, яг хэн та нарыг ядуу амьдруулаад байна. Элбэг ерөнхийлөгч харин ч улсынхаан ардчиллыг гадаадад сайн таниулж, 2 намын эв нэгдлийг сайн хангаж, олон зөв шийдвэр гаргахад нь нөлөөлсөн гэж боддогдоо. Манай Монголчуудын муухай зан байдаг, зүв зүгээр харьцаж байсан хүнээ дараа нь харааж зүхээд эхэлдэг, учрыг нь асуухаар аан чиний тухай тэр тэгж хэлээд гэдэг, өөрсдөө нягтлаач, эсвэл Миний мэдэхээр тэр хүн тийм бишдээ гээд өөрөө шийдвэр гаргаж сураач ээ. Хоттой хонь шиг л Зариг Өнөрөө нартаа маллуулж байхдаа таарсан малнууд.
Зочин [202.21.108.54] 2023-11-27 11:32:17
Яг үнэн.
ЗОЧИН [202.126.89.186] 2023-11-27 09:45:31
ИЙМ ТЭНЭГ ҮЛГЭРТ ИТГЭЭД МӨНГӨӨ ӨГЧ БАЙГАА ХҮМҮҮСТ Ч ЮУ ЧХЭЛХЭВ ДЭЭ ГОХИНООО Л ГЭХЭЭС ЕР НЬ МӨНГИЙГ ТАРИАД УРГАДАГГҮЙТЭЙ АДИЛ БИЗ ДЭЭ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ ХЭРСҮҮЖИНЭ ДЭЭ