Америкчууд “хар баасан гарагт” цахимаар 9.8 тэрбумын худалдан авалт хийжээ

Aдмин / Гадаад мэдээ

“Хар баасан гараг” буюу онцгой хямдралын өдөр АНУ-ын иргэд онлайн худалдан авалт хийхдээ 9 тэрбум 8 сая доллар зарцуулсан тухай CNBC телевиз мэдээлжээ.

АНУ-ын жижиглэн худалдааны хамгийн том 100 сүлжээ дэлгүүрийн 80-ынх нь мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг “Adobe Analytics” төвийн статистик мэдээллээс үзвэл, энэ нь өнгөрсөн оныхоос 7.5 хувиар өссөн үзүүлэлт юм.

Америкийн хэрэглэгчдийн дунд телевизор, ухаалаг цаг, Барби хүүхэлдэй хамгийн эрэлттэй байсан байна. Хамгийн их худалдан авсан 10 бүтээгдэхүүнд Bluetooth чихэвч, Mini Brands тоглоом, утасгүй цэнэглэгчтэй батерей, робот тоос сорогч, хоолны хэрэгслийн иж бүрдэл, кофены машин багтжээ.

Үүний зэрэгцээ, "цахим даваа гараг"-ийн (11 дүгээр сарын 27) худалдан авалтын үзүүлэлт “хар баасан гараг”-ийнхыг давах төлөвтэй байна. Эл өдөр америкчууд 12 тэрбум долларын бараа бүтээгдэхүүн худалдан авна гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь өмнөх жилийнхээс 6.1 хувиар давсан үзүүлэлт юм.

Америкчууд Талархлын баярын өдрөөр (11-р сарын 23) онлайн худалдаа хийхдээ 5.6 тэрбум доллар зарцуулсан нь өнгөрсөн оныхоос 5.5 хувиар өсөж, түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ.

АНУ-д 11 дүгээр сарын сүүлийн буюу дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Талархлын өдрийг тэмдэглэсний дараа баасан гарагт уламжлал ёсоор Зул сарын баярын өмнөх үнэ хямдруулсан худалдаа эхэлдэг. “Хар баасан гараг” гэдэг үг нь 1869 онд хөрөнгийн зах зээлд үүссэн сандрал үймээнтэй холбоотойгоор анх бий болжээ.

Д.ЖАРГАЛ

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-11-28 11:03:55

муу ёр.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.