Метроны зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ

Aдмин / Нүүр

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос Засгийн газрын 2023 оны арваннэгдүгээр сарын 15, 22-ны хуралдаанаар Метроны урьдчилсан тооцоолол, танилцуулгад яамдын саналыг нэгтгэн, хэлэлцүүлсэн. Үүний дүнд 2024-2028 онд багтаан Энхтайваны өргөн чөлөөг хамруулсан хөндлөн чиглэлд 17.7 км урт метро барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад буй.

Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж эхэллээ. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам зэрэг яамдын болон Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 12 байгууллагын төлөөлөл багтсан юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Сэтгэгдэл

Шоудаад, өрөнд унагаагаад, санхүү нь тодорхойгүй бизнес. [66.181.160.99] 2023-11-29 10:18:30

СОНГУУЛИЙН ШОУ эхэлчихжээ. 2028 он гэхэд барих юм гэнээ. ЮУГААРАА нийслэлээ Хархоринлуу нүүлгэж, хотын утааг багасгаж, хотын автобусуудыг шинэчилж, гэр хорооллыг орон сууцжуулах гэж байгаа юм бэ? Бас л 2028 оноос өмнө БҮГДИЙГ хийнэ гээд байгаа биздээ? Кх! Ирээдүйн улаанбаатарчуудад бөөн ӨРИЙН БОЙМ бэлтгэн өгч байнадаа, улс хэдэн үе дараалан өрөө төлнө.

Зочин [203.23.199.221] 2023-11-28 11:55:23

Хасах 45С градус хэмд дайн болвол/ газар доорхи амьдрах боломжтой. Ирээдүй үр хүүхдийнхээ төлөө бодъё.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.