Шатахуун түгээх станцуудад хяналт, шалгалт хийж байна

Aдмин / Нүүр

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Агентлагийн даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай удирдамжтай хяналт, шалгалтыг шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.

“Петровис”, “Тэс петролиум”, “Магнай трейд”, “Шунхлай”, “Сод Монгол” зэрэг аж ахуйн нэгжийн жижиглэн худалдаа эрхлэгч шатахуун түгээх станцуудад өнөөдөр хяналт, шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад хамрагдсан зарим ШТС-д АИ-92 автобензин хэвийн олгож байсан бол заримд нь дууссан, татан авалт ирээгүй байгаа тул олгохгүй байна гэж байлаа. Шатахуун дууссан байгаа талаараа “Ойрын үед ачаалал өндөр байгаа.

Мөн амралтын өдрүүдэд агуулахаас татан авалт хийгддэггүй тул ажлын эхний өдөр нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна” гэсэн тайлбарыг хийлээ. Харин ихэнх ШТС-д дизель түлшний нөөц бага, гэрээт болон хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд хязгаартайгаар олголт хийж байлаа.

Шатахууны жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хийх хяналт шалгалтын ажил 30 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Энэ хүрээд шатахуун импортлогч аж ахуй эрхлэгч тус бүрээр нөөцийн мэдээ гаргуулах, үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, холбогдох хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

Эх сурвалж: ШӨХТГ


Сэтгэгдэл

зочин [104.28.71.89] 2023-11-28 13:57:26

энэ хүн маш зөв зөвлөмжийн ШӨХТГазарт өгсөн байна.бензин.диз түлшний чанар стандарт хэмжилт хадаглалтыг Телевиз сойшалын ордон тойрсон сурьалжилагч нартай хамтран шалгаж ард иргэдэд мэдээлэх. Мобизом Скай тел юнивишин зэрэг гадаад эзэнтэй монополь оператаруудын эрх хэмжээг хязгаалааж зөв межменттэй монгол залуучуудын эзэмшил Ондоо бүх үылчилгээг оруулах.

Зочин [66.181.191.214] 2023-11-28 12:54:15

Шалгалт явуулж байх нь зөв шүү. Хяналт, шалгалтаар шатахууны чанар, олгогдож буй литрийн хэмжээнд их анхаарах хэрэгтэй байна. Зарим газар дутуу шахдаг гэдэг асуудал иргэдийн дунд яригдаад байх юм аа. Бёнзиний октан дээр анхаарна уу. ШӨХТГазар цаашид үүрэн тёлёфоны нэн ялангуяа Мобикомын үйл ажиллагаанд хяналт шалгалт хиймээр байна. Үндэсний лавлах нэртэй 19501109 болон 70, 77 зэрэг дугаараар эхэлсэн байгууллагуудын лавлах утасны үйлчигээ шудрага бус үйл ажиллагаа явуулж, иргэдийн мөнгийг муу аргаар авахын төлөө ажиллах нь хэрээс хэтэрлээ. Түүнийгээ тусгай дугаар гээд нэрлээд байгаамаа болоогүй. Ийм аргаар мөнгө олоод байгаа систёмны том гажуудлыг засах цаг нь болсон.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.