Нүүрсэн яндангүй болон утаа ихээр ялгаруулж буй машинуудыг “ЖУРАМЛАНА“

Aдмин / Нүүр

Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "Тоёота-Приус" маркийн автомашины нүүрсэн яндан хулгайд алдсан талаарх 892 гомдол иржээ. Нүүрсэн яндан буюу катализаторгүй тээврийн хэрэгсэл 300 орчим хорт бодис ялгаруулж, агаар бохирдуулдаг гэдгийг мэргэжилтнүүд хэлж буй.

Өөрөөр хэлбэл, яндангүй автомашиныг хилээр оруулах, бусдын машинаас хулгайлах зэрэг асуудлаас болж Улаанбаатарын иргэд хүхрээр хордсоор байна.

Тэгвэл тээврийн хэрэгслийн яндангаас ялгарах хорт утаа ямар түвшинд байгааг мэргэжлийн байгууллагууд хамтран шалгаж эхэлжээ. Ингэхдээ хорт утаа зөвшөөрөгдсөн хэмжээнээс өндөр гарсан тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, зөрчлөө арилгасны дараа буцаан олгох аж.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн инженер Б.Цэлмэг "Prius загварын автомашинаас хорт утаа түлхүү ялгарч байна. Учир нь энэ төрлийн автомашинууд нүүрсэн яндангүй байна. Нүүрсэн яндангаа зарах, хулгайд алдах тохиолдол их байдаг. Бид утааг нь хэмжээд, мотор нь доголдолтой байвал моторын үйлчилгээгээ хийхийг зөвлөж байгаа. Мөн нүүрсэн яндангүй байвал нүүрсэн яндангаа хийгээд, дахин үзлэгт орж, утаагаа хэмжүүлээд, замын хөдөлгөөнд оролцох эрхээ авна" гэв.


Сэтгэгдэл

Зочи [66.181.161.18] 2023-11-30 18:04:39

Хулгаид яндангаа алдсан жолооч буруутаи болох нь хулгаилсан хүн зөв болох нь хил гаалиар нүүрсэн яндан орж ирэхгүи харин гадагшаа гарна хятад руу. 2-рт. Хэмжих багажаар хэмжилтгүи нүдээр харахад хамгиин их утаа хаяж баигаа АВТОБУСУУД АЧААНЫ БЗХ ТӨРЛИИН МАШИНУУД ПОРТЕР .БОНГО ..ЗУУРМАГ ЗӨӨГЧ..МОТОРЫН ЧАДАЛ ИХСЭХ ТУСАМ УТАА ИХ ЯЛГАРНА ЭНГИИН ЛОГИК 1499 ХӨДӨЛГҮҮРТЭИ ДАВХАР АСААГЧ МОТОРТОИ ПРИУС ЯАХЛААРАА утаа хамгиин ихээр ялгаруулдагиин энэ бол түгжрэлиин саидын хииж баигаа боикот ингээд л баи АРДЫН НАМ сонгуульд будаа болноо

И [202.21.108.69] 2023-11-29 10:53:40

Приүстэй оркуудаас болж хотынхон машины утаанд хордох албагүй. Зөвшөөрөгдөх төвшнөөс утааны хор их л бол хуулийн дагуу машины нь зогсоо.

хүннү [202.55.188.109] 2023-11-29 10:35:46

Улаанбаатарын утаа сая ихссэн юм уу? 20-30 жилийн өмнөөс ихссэн. 500 000 хүн оршин суух хотод 1 700 000 хүн оршин сууж байна. Үүнийг дагаад наад утаа түгжрэл чинь ихссэн. Үүнийгээ яаж шийдэх юм? Та нар юу ч хийсэнгүй бүх газрыг нь зараад гишгэх газаргүй болгосон. Өнөөдөр 1,7 сая хүн амыг хүнсээр хангадаг тээвэр нь том жижиг ачааны машин, хөл залгуулдаг унаа нь автобус бүгд дизель түлшээр явдаг, нөгөө түлш нь чанаргүй!!! одоо яах юм? Цаад суурь үндэсрүү нь орооч . Давхар зам барих, хямд нийтийн орон сууц барьж залуучуудыг түрээсийн орон сууцанд оруул. Мөн Авто машины утааг шүүдэг төхөөрөмжүүдийг гаднаас оруул, тэдгээр ААН, игэнийг төрөөс дэмжиж гааль, татвараас чөлөөлөөд өг. Автомөшины утааг зогсоож чадах засварын газар манайд байхгүй. Тэр бүү хэл зөв оншилдог газар ч байхгүй. Утаа маш олон зүйлээс шалтгаалдаг түүнийг зөв оншилдог газар ч байдаггүй юм билээ. Утаатай баайна л гэдэг яг юунаас гэдэг дээр таг боддог.

Бэк [59.153.112.98] 2023-11-30 09:32:19

Тэр үнэн машин засварын газрууд амандаа орсон үнэ хэлээд голцуу би чадна гууд

Зочин [66.181.183.201] 2023-11-29 10:24:46

Ямбий автобуснуудаа цэгцлээчээ

Зочин [202.131.235.30] 2023-11-29 09:32:43

Төрд суусан хулгайч луйварчдаа журамлачихаад дараа нъ болоорой

Зочин [59.153.113.147] 2023-11-29 08:01:46

Эх орондоо зорчих эрхээ хасуулна гэж юу гэсэн үг вэ . Эх орондоо хөдөө хот гэж талцахаа болиочээ .

Зочин [202.70.38.18] 2023-11-29 07:56:42

авто тээврийхэн үзлэг оношлогоогоо сайн хяналт тавьж сайжруул . нүүрсэн яндангаа хэрэглэ хамгийн гол нь замаа зөв зохицол зохион байгуулалттай хийж чадахгүй байж ард түмнээ торгох дарамтлах юм ярихаа хэзээ болих вэ Нямбаатараа анхнаасаа хот тохижолтоо зөв хийхгүй яасын манайх шиг байшингаа эхэлж барьдаг улс орон байдгүй байгаа шүү

Зочин [103.212.119.137] 2023-11-29 01:34:10

Автобус, Том жижиг ачааны утаа их тайлж зогсоох Авто тээврийн хяналтын оношлогоо сайн шалгах чадахгүй Машин нүүрсний яндангийн хулгай аваад зарчихсан луйвар Тайвань янданг тавьдаг хяналтын оношлогоо тэнцэхгүй хэцүү юм бэ

1234 [202.72.245.121] 2023-11-28 17:43:56

Нүүрсэн яндан худалдан авдаг, хулгай хийдэг, хил гаалиар гаргаж байгаа гэмт хэргийн асуудлаа эхэлж таслан зогсоож зохицуулна уу

Haha [66.181.161.200] 2023-11-28 16:24:00

Avtuus nuud

зочин [66.181.187.130] 2023-11-28 16:20:58

Өөрсдөө зарчдаг юм. хужаа яндан аваад тавьчдгийн

Зочин [202.126.88.181] 2023-11-28 15:49:13

Зөв зөв. Мөн орон нутгийн иргэдийн нийслэл рүү орох хөдөлгөөнийг хориглох хэрэгтэй

Зочин [124.158.126.26] 2023-11-28 15:17:36

Нүүрсэн яндан хулгайлсан хүмүүс, хилээр гаргаж бизнес хийсэн хүмүүстээ арга хэмжээгээ авчихаад олон юм ярих хэрэгтэй шдээ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.