Ж.Чинбүрэн: Хорт хавдрын эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах боломж нэмэгдлээ

Aдмин / Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн хорт хавдраас үүдэлтэй дарамт, нас баралтыг бууруулах, хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмж, хэрэглээг сайжруулах зорилготой “АТОМ” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон талаар онцолжээ.

Тодруулбал, УИХ-ын “Эмийн үнийн өсөлтийн шалгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий хянан шалгах түр хорооны хуралдаанаар

тус хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Данн Арнольд Миллер, болон зөвлөх Сумитра Кришнамурти нарын тэргүүтэй хүмүүс дэлгэрэнгүй мэдээллийг танилцуулсан байна. Хавдрын хяналтын олон улсын холбооноос /UICC/ бага, дундаас доош орлоготой улс орнуудад хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эм, оношилгооны хүртээмжийг сайжруулах, эдгээр эмийг үр дүнтэй ашиглах чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “АТОМ” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.

УИХ-ын гишүүн, түр хорооны дарга Ж.Чинбүрэн “Монгол Улсын хувьд хавдарын өвчлөл өндөр, эмийн чанар, хүрэлцээ сайн биш байна. Дэлхий нийтэд хавдрын эсрэг 100 гаруй эм гарснаас Монголд 30 гаруйг л хэрэглэж байгаа учраас уг хөтөлбөр хэрэгжсэнээр хорт хавдрын эмийг боломжийн үнээр худалдан авах, хүртээмжийг нэмэгдүүлэх, оношилгооны технологи, эмнэлзүйн арга нэвтрүүлэх боломж нэмэгдэх болно. Түр хорооны нэг чухал ажил нь эмийн үнэ, чанартай холбоотой тулгамдсан асуудлыг хянан шалгаж, зөв тогтолцоог бүрдүүлэх юм” гэж хуралдааны үеэр онцлов.


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.12] 2023-11-30 22:00:16

Эгэ нэг халтар нөхөр ард тумэнд таадагдах гэж олон жил хуцлаа хсэн юмгуй хэдэн дарга нарын ар гэрыхэн хавдар тусхаар солонгос дагж нисдэг тгд нээх хавдар мэддэг юм шиг л хждлаа хуцаад бдаг өөрт нь ашиг унахгуй бол тэшсхийгээд таг болдог ашиг өгөх юман дээр хамгын их орилож гуйдэг нэг төр барих тавилангуй хун ба аа

Үнэн [202.179.4.250] 2023-11-30 10:43:28

Яриад байдаг. 4 жил ярьж өөрийгөө рекламдлаа. хийж хэрэгжүүлсэн ажил алга Чинбүрэн эмчээ. Иргэд чинь хавдраар өвдөж туйлдаж байна. өөрт чинь итгээд хоосон горьдлого тээсэн иргэд цөхөрч байна шүү.

Зочин [203.91.117.8] 2023-11-29 16:40:12

Молодёц!

Zochin [202.9.40.13] 2023-11-29 10:44:58

XURDAN NEBTRUULEE CH. XUDLAA YRIHAA BAGASGA.


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.