АНЭУ-ын Абу Даби хотын өндөр барилгыг монгол бичигт гэрэлтүүлгээр чимжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор Арабын Нэгдсэн Эмират Улсыг зорьсон.
Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсад 2023 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд болох хуралд оролцох юм.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг энэ сарын 27-ны өдөр АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн ирэхэд Монгол Улсын сүлд, монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр тус хотын өндөр барилгыг чимжээ. Абу Даби хот нь Арабын Нэгдсэн Эмират Улсын хамгийн том ханлиг бөгөөд улсын нийслэл хот юм. Тус хотын хүн ам 2023 онд 1.57 сая хүрсэн бөгөөд хүн амынхаа тоогоор Дубай хотын дараа буюу Арабын Нэгдсэн Эмират Улсдаа хоёрт бичигддэг. Монгол Улс, АНЭУ-ын хооронд 1996 оны 4-р сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон. Монгол Улсаас АНЭУ-д суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2021 оны 12-р сарын 22-нд анхны суурин Элчин сайдын хувиар Итгэмжлэх жуух бичгээ барьсан юм.
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.115] 2023-11-29 11:17:26
Бүх улсын ерөнхийлөгчийг ирэхэд ингэж угтдаг гэсэн.
иргэн [66.181.190.245] 2023-11-29 10:38:18
монголчууд өөрсдөө ингэж хуучин бичгээ хүндлэн дээдэлдэг билүү , ерөнхийлөгч өө ичиж амьдар