Засгийн газрын хуралдаанаар өвлийн аялал жуулчлалын талаар хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар "Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл, Иргэний нисэхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төлөвлөгөөний 2022 оны биелэлт, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулиар төсөвт өртөг нэмэгдэн батлагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний нэмэлт гэрээг байгуулах тухай, “Өвлийн аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хяналт шалгалтын нэгдсэн төлөвлөгөө батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлыг хэлэлцэж буй. Нийт 30 асуудал уг хуралдааны товд багтсан байна.
Сэтгэгдэл