“Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын шилдгүүд тодорлоо

Aдмин / Нүүр

Дотоод хэргийн их сургуулийн түүхт 90 жилийн ой, Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Онцгой байдлын сургуулиас оюутан, сонсогч, суралцагчдын дунд “Хүрээлэн буй орчны аюулгүй байдал-гамшгийн эрсдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Тус эрдэм шинжилгээний хуралд 20 гаруй илтгэл ирснээс тэргүүн байрт Удирдлагын академийн 7081 дүгээр дамжааны магистрант, ахлах дэслэгч Ө.Мөнх-Отгоны “Хээрийн түймрийг унтраах үеийн харилцан ажиллагааны өнөөгийн байдалд хийсэн дүн шинжилгээ”, дэд байрт Онцгой байдлын сургуулийн 642 дугаар дамжааны ахлах түрүүч Б.Цэнд-Аюуш, сонсогч Б.Мягмарсүрэн нарын “Ой, хээрийн түймрийн гаралт, тархалт ба экологийн доройтол”, гутгаар байрт ХААИС-ийн Экологи байгаль хамгааллын ангийн оюутан Н.Энхзулын “Дундговь аймгийн бэлчээрийн цөлжилтийн судалгаа ба гамшгийн эрсдэл” сэдэвт илтгэлүүд тус тус шалгарсан байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр байгалийн гамшгийн тоо, давтамж өсөн нэмэгдсээр байгаа өнөө үед хүрээлэн байгаа орчны доройтол, аюулт үзэгдэл, гамшгийн эрсдэлийг хүлцэх хэмжээнд бууруулах зэрэг тулгамдсан асуудалд оюутан, сонсогч, суралцагчдын оролцоог нэмэгдүүлэх, санал, санаачилгыг дэмжих, байгальд ээлтэй, дэвшилтэт техник технологи, инновацын шинэлэг санааг илэрхийлсэн бүтээлүүдийг олон нийтэд, салбарын судлаачдад таниулахад энэ удаагийн хурал чиглэгдсэн байна гэж ДХИС-ийн Онцгой байдлын сургуулиас мэдээллээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.