ШӨХТГ: 11.592.700 төгрөгийн хохирол барагдууллаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д энэ 11 дүгээр сард нийт 325 иргэн хандсанаас 115 утсанд 290, чатботод 9, и-баримт аппликейшнд 17, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 9 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 279 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 24 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 3 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 18 иргэний 11.592.700 төгрөгийн хохирлыг барагдууллаа.
Худалдаа үйлчилгээний салбартай холбоотой гомдол хамгийн их буюу 136 байна. Мөн харилцаа холбоо 51, хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээ 8, цахилгаан 2 , банк, санхүү, даатгал 17 , барилга 10, боловсрол 5, НЗАА-ны үйл ажиллагаатай холбоотой 5, контор 17 , НӨАТ 10, СӨХ 18, түрээсийн асуудлаар 6, шатахуун 10, эрүүл мэндийн үйлчилгээ болон бусад асуудлаар 29 иргэн хандсан байна.
Эх сурвалж: ШӨХТГ
Сэтгэгдэл
Ганаа Gantuya [202.9.40.84] 2023-11-30 22:48:34
Би 11-29 өдөр гар утас зардаг монтел төвийн сиү баруун талын хаалгатай Батгэрэл данстай гар утас зардаг газараас гар утас худалдан авсан 12про маркын утас 1500.0т худалдан авсан 4удаа сольсон яагаад солиод бсан гэвэл бүгд дандаа эвдэрхий утас бсан мөнгөө буцааж авы гэсэн 25% суутгаж авна гэж бга юм даа зүгээр утас бсан бол яах гээл солиод бхавдээ гар утас зардаг улсууд бөөр арай л уу энэ газрыг шалгулж олон хүн над шиг бийтгий хохироосой гэсэнд ээ бичлээ
Ганаа [202.9.40.84] 2023-11-30 22:32:30
Танай бгуулга монголд маш хэрэгтэй газар гэж бодож бна