2018-2022 онд барилга, үйлдвэрлэлийн ослоор 213 хүн амиа алджээ

Aдмин / Нүүр

“Барилга байгууламжийн чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” аяны үр дүнг өнөөдөр албаныхан хэлэлцсэн ба энэ үеэр дараах мэдээллийг өглөө.

Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онд хөдөлмөр эрхэлж байгаад амиа алдсан 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, осолд өртсөн нийт хүмүүсийн 13,2 хувь нь амиа алдсан гэх тоон мэдээллийг өглөө.

2023 оны 3 дугаар улирлын байдлаар 144 осол бүртгэгдсэнээс барилгын салбарт 10 гаруй хувийг эзэлж байна. Барилгын салбар дахь үйлдвэрлэлийн осол буурахгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Ихэнх ААН, компани нь стандарт, хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангадаггүй, тогтвортой орон тоо хангалтгүй, хөдөлмөрийн аюулгүй байдалд шаардлагатай менежмент, хэрэгсэлд хөрөнгө зардал гаргадаггүй зэрэг шалтгаанууд нөлөөлж байна гэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.