Тяньжинд Монгол Улсын хилээр орж ирэхээр хүлээгдэж буй 4050 чингэлэг байна
Тяньжин боомтын нөхцөл байдлын талаар Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбооноос танилцуулав. Энэ сарын сарын 1-нээс 26-ны хооронд тус боомтоос Эрээн-Замын-Үүд чиглэлд нийт 50 галт тэрэг гарчээ. Одоогийн байдлаар Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 4050 орчим чингэлэг байгаа аж. Тус боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 70-85 хонож гарч байгаа бөгөөд Эрээн-Замын-Үүд чиглэлд дунджаар 9-12 хоногт тээвэрлэгдэж байгааг дээрх холбооноос мэдээлжээ. Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 1,023 чингэлэг байгаагаас ачаатай 886, хоосон 189 чингэлэг байна.
Сэтгэгдэл
Mongol [202.55.188.123] 2023-12-03 20:51:36
52ш чингэлэг илүү байгаад байдаг.
Зочин [218.26.158.168] 2023-12-01 09:07:28
Mongol ruu yavagdah achaa udaj l baival naaduuld chin.ashigtai.sh.tee