Автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus” шалгарчээ

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.

Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [203.98.76.249] 2023-12-04 10:12:36

ногоон автобусыг бас л ингэж магтаж хөөргөж байсан шүү дээ. бас нэг том ноотой зүйл хийх гээд магтаад байнаа даа. бид хяргаж цусыг нь садаруулж хорсолоо тайлмаар байна.

Zochin [202.126.89.198] 2023-12-02 20:57:02

ungiig ni uurchluud l oruulj irj bgaa bh daa. MGL avna geed yildverlehgyi ni lavtai. Esvel Toyota bol zah zeeltei uchir bainga yildverledeg bh getel ene lnd 1 l itgej uguhgyi bna. Esvel bolohgyi bolood irehleeree avna gej heleed avaagyi baisnaa avch bgaa yum uu NO-toi shyy. Bid mash ih tatvar tulj bna sh dee…

Зочин [94.241.164.104] 2023-12-01 23:40:41

Ногоон автобусны хэргээ дуусгаагүй байж, шар автобус орж ирээд хэзээ бас факталж хэрэг үүсгэх бол доо. Төр засагт итгэхэд хэцүү болжээ.

Зочин [59.153.115.142] 2023-12-02 00:13:16

Sanal neg bna

Зочин [59.153.115.142] 2023-12-02 00:12:02

Sanal nwg bna

Зочин [118.79.165.167] 2023-12-01 21:28:10

Horshiinhoo chanartai autobusnuudiig oruulakhad bolokhgui yum bhgui

зочин [66.181.177.210] 2023-12-01 22:00:49

юу хуцаад байгаа юм бол ойлгосонгүй

Irgen [202.9.40.116] 2023-12-01 19:25:52

Orchin ueiin shatgui avtobus avaasai.Za shattai bol metalomd egeh gj bsan huuchin.hotsrogdson tiim uom bolno.Neftiin uildver barina gj Dornogoviinhoniig yaj hoshgoruulj sanal avsan hiigeegui.Odop metro gj hidlaa shuu.Bas n munge n duusna.

зочин [66.181.177.210] 2023-12-01 22:13:46

Юу бичээд байгаагийн чинь ойлгосонгүй. Америк бөөс

Зочин [66.181.182.176] 2023-12-01 17:44:10

Харамч хүн 2 төлдөг шүү.

Зочин [103.212.118.41] 2023-12-01 17:41:23

Ногоон автоб3снуудаа солонгос руу нь буцаагаад үнийн дүнд нь чанартай экспресс автобуснууд оруулж ирээд хол тойрогуудад явуулах хэрэгтэй.

Иргэн [202.9.46.79] 2023-12-01 17:20:39

Хятад ойр. Тэгээд чанартай нь сайншдээ Хамгийн гол нь холын Со гийн авилгал орсон хогноос дээр Засвар үйлчилгээ хийхэд ч

Зочин [66.181.161.246] 2023-12-01 17:15:03

За болж дээ. Ямартай ч төлбөрийн чадвартай этгээд байна.

Зориг [66.181.161.221] 2023-12-01 17:05:03

Ккк хоёр жилийн дараа хог болно мөрийцсөн ч алзахгүй татвар төлөгчидын мөнгө уйлахгүй гэж

kkkk [202.55.188.40] 2023-12-01 16:59:54

bas neg durwuljin nogoon yum oruulaad irwee

цог [59.153.115.187] 2023-12-01 16:14:04

жил хүрэхгүй төмрийн сэг бүү болоосой даарч ороод осгож үхэхэээр хүйтэн биш байгаасай

Зочин [203.98.76.249] 2023-12-01 15:23:46

400 тэрбумаа эргүүлэн олж тэрнээсээ мөнгөө санхүүжүүл. бид цусаа соруулж чөмгөө царцааж дууслаа


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.