Ирэх долоо хоногт 9000 тонн дизель түлш хилээр орж ирнэ

Aдмин / Нүүр

2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 102.6 мянган тн дизель түлш импортоор орж ирснээс ОХУ-ын “Роснефть” компаниас 57.4 мянган тн, “НефтеХимСервис” компаниас 17.3 мянган тн, бусад нийлүүлэгчдээс 26.5 мянган тн, БНХАУ-аас 6.1 мянган тн тус тус импортолсон байна.

2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ОХУ-аас нийт 581 шатахуунтай вагон замд явж байгаагаас 399 нь дизель түлштэй вагон /22,320 тн/, 182 нь автобензинтэй вагон /10,920 тн/ байгаа бол сүүлийн 3 хоногт 113 вагон буюу 6,780 тн дизель түлш татан аваад байна.

Түүнчлэн БНХАУ-аас 2023 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 3500 тн дизель түлш орж ирснээс гадна 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр БНХАУ-аас импортлох 31,500 тн дизель түлшний захиалгын төлбөрийг баталгаажуулсан.

Үүнээс эхний ээлжийн 2500 тн нь долоо хоногийн дотор хилээр орж ирэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл

Украйн мина [103.57.93.130] 2023-12-03 20:14:29

украйнчууд дэлбэлчихгүй бол орж ирэх л байх

зочин [66.181.190.47] 2023-12-02 13:43:07

Мөн ч олон удаа вагон хангалттай ирж байгаа гэдэг яг хэрэгтэй иргэддээ бол очихгүй байна даа Худалч болчихсон юм уу: Орос манайхыг хоригт оруулаагүй гээд л байсан сэтгэлгүй хүмүүс ажил хийх хэцүү юм даа


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.