УЕПГ: Автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна
Улсын ерөнхий прокурорын газраас байгуулсан Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд төсвийн хөрөнгөөр нийтийн тээврийн автобус худалдан авах ажиллагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байна.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахаар 141 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, прокурорын зөвшөөрлөөр нэр бүхий 11 иргэний орон байр, бусад газарт нэгжлэг хийж, хэрэгт хамаарал бүхий аж ахуйн нэгж байгууллагын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, эд хөрөнгүүдийг нь битүүмжлэх арга хэмжээ авсан байна.
Тус хэрэгт одоо 2023 онд төсвийн хөрөнгөөр 800 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон 26 хүнийг яллагдагчаар татан шалгаж байна. Тодруулбал, улс төрд нөлөө бүхий 1, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Худалдан авах ажиллагааны газар, Нийтийн тээврийн газрын албаны 18, хувийн компанийн удирдах, гүйцэтгэх 3 албан тушаалтан, гадаад улсын 4 иргэн яллагдагчаар татагджээ.
Дээрх яллагдагч нараас 1 хүнд цагдан хорих, 24 хүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Нийтэлсэн: Улсын Ерөнхий Прокурорын газрын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах алба
Сэтгэгдэл
Зочин [43.228.130.98] 2023-12-05 09:20:03
Арчаагүй шуналын туламнууд. МАНгасыг 24 оны сонгуулиар үсгүй хусах хэрэгтэй
ЗОЧИН [59.153.115.155] 2023-12-05 09:05:04
"ЦАВЧАА НОГООН"-ны ХУЛГАЙ,ЛУЙВАР АВИЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ГОЛ ЭЗЭД ГЭГДЭХ САЙД АМАРБАЯСГАЛАН,СҮХБААТАР,ЗАСАГ ДАРГА СУМЪЯАБАЗАР НАРЫГ ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН УУ.НЭМЭЭД ТАГНУУЛЫНХАН,ХОТЫН ХААГ,ТЭЭВРИЙНХЭНЭЭС ХЭНИЙГ ЯЛЛАГЧААР ТАТСАН БЭ.ЭНЭ ЛУЙВАРТ ЗГ-ын БҮР ТОМЧУУЛААС ОРОЛЦЧИХСОН ЮМ БИШҮҮ."ЭРДЭМ ТРАНС" ХХК-ийн ХУУЛИЙН ЗӨВЛӨХ,ӨМГӨӨЛӨГЧ СЭТГҮҮЛЧ ОТГОНТОЙ ЯРИЛЦАХДАА:"ЭНЭ "ЦАВЧАА НОГООНЫ" ХУДАЛДАН АВАЛТ БҮР ЭХНЭЭСЭЭ ТОМ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ,БҮР ТОМЧУУЛ ОРОЛЦСОН ТОМ БҮЛГИЙН ХУЛГАЙ ЛУЙВАР БАЙСАН.БИ ЦАГ НЬ БОЛОХООР ЯРИНА.ЭНЭ ХУЛГАЙГ АНХ ИЛ БОЛГОЖ ШҮГЭЛ ҮЛЭЭСЭН (ЭНЭ БҮЛГЭЭС ҮЛЭЭЛГЭСЭН ГЭСЭН) МАНАЙ ЗАХИРАЛД ЭРҮҮ ҮҮСГЭЖ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ЭХЭЛСЭН.ЭНЭ БҮЛЭГ,"ТЭНҮҮН ОГОО"-гийн ЗАХИРАЛ 361-ээс МАНАЙ ЗАХИРЛЫГ,МАНАЙ КОМПАНИЙГ"ҮГҮЙ ХИЙХ" ГЭЖ ШАНТААЖЛАЖ БГАА.МАНАЙ ЗАХИРАЛ АМЬ НАСАА БОДОЖ"НУУЦ"БАЙДАЛД ОРСОН",ТЭР ОДОО АМЬД ЭСЭХИЙГ ХЭН Ч МЭДЭХГҮЙ"ГЭЖ ЯРЬСАН.ТЭР ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ХУУЛИЙНХАН УУЛЗАЖ ЯРИЛЦСАН УУ.ТЭР ТОМ БАРИМТ ДЭЛГЭХ ЮМ БИШҮҮ.
Зочин [103.10.21.24] 2023-12-05 22:33:30
ЭРДЭМ ТРАНС- н захирал хурал дээрхи маш зөв ярьсан бичлэгийг үүсэн
Зочин [103.57.95.55] 2023-12-04 14:26:05
бүгдийг нь ногоон автобусаар дайрч алах хэрэгтэй
Зочин [103.212.116.24] 2023-12-04 13:52:20
Өөр оронд бол алиа хэдийн шалгаж тогтоогоод суулгахыг суулгаад арга хэмжээ авсан хүүе ямар удаан юм бэ
Зочин [202.55.188.102] 2023-12-04 12:24:54
С. Амарсайхан, Д. Сумьяабазар
Төр чанга байх ёстой. Тэгэхгүй бол ... [66.181.160.107] 2023-12-04 11:36:21
Ядахдаа 26-ийн 13-т нь БОДИТООР хорих ял оноогоосойдоо. Тэгэж байж л дараа дараачийн луйварчдын зүрхэнд орж, улмаар дахин ийм хэрэг гарахгүй. Тэгэхгүй бол ийм хэргийг зогсоож ЧАДАХГҮЙ.
Зочин [202.126.90.53] 2023-12-04 09:59:56
Гол 2 хүнээ оруул