П.Батнаран: Нуруугаараа бага зэргийн бөгтийх нь халтирах эрсдэлээс сэргийлнэ

Aдмин / Эрүүл мэнд

Өвлийн улиралд бидэнд тулгардаг асуудлуудын нэг бол яах аргагүй утаанаас гадна "Халтиргаа гулгаа”. Сарын дотор л гэхэд 1400 орчим хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үзүүлсэн тоо баримт бий. Шинэ жилийн баяр дөхөхөөр мөн согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэснээс болж осгох тохиолдол нилээн ихэсдэг гэв. Бид энэ удаа халтиргаа гулгаанаас үүдэлтэй гэмтэж бэртсэн хүмүүс хэр байгааг тодруулахаар “Гэмтэл согог судлалын ”яаралтай тусламжийн их эмч П.Батнарантай уулзлаа.
-Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтэх тохиолдол хэр их байна вэ?
-Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасгаар цас орж эхэлснээс арван нэгэн сарын 3-нд анхны цас орж өнөөдрийн байдлаар 1400 орчим хүн зөвхөн халтиргаа гулгаанаас болж бэртэж гэмтсэн тохиолдол ирж байна. Мөн хориод хувь нь хүүхдүүд байна.
-Эрүүл мэндийн даатгалын газраас гэмтэж, бэртсэн хүмүүсийн даатгал төлөгддөг үү?
-Эрүүл мэндийн даатгалаас төлөгддөг байгаа.
- Иргэд зам тээврийн ослоос болж мөн гэмтэх бэртэх тохиолдол их байна вэ?
-Зөвхөн явган явж байхдаа унахаас гадна цас орж гулгаа ихэсхээр автомашинууд хоорондоо хөнгөн хэлбэрийн бэртэл гэмтлээс, хүнд хэлбэрийн авто ослууд гарч ирдэг. Явган хүний гарцаар гарч байгаа зорчигчийг мөргөх гээд аль аль тохиолдол нь ихсээд явчихдаг.
-Урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ?
-Жолооч нар өглөөдөө хэт хурдтай явахгүй байх ялангуяа настай хүмүүс цас орсон үед ганцаараа дэлгүүр орох зэргээс болж унаж бэртдэг. Бусад хүмүүсийн хувьд бол анхаарал болгоомжтой халтиргаа багатай газрыг сонгох хэрэгтэй. Хоёрдугаарт нуруугаараа бага зэргийн бөгтийж явах нь халтирах эрсдэл багасчихдаг. Гутал сонгохдоо ч мөн анхаарах хэрэгтэй.
-Гэмтэл согог судлалын яаралтай тусламжийн тасгаар оргил ачаалал нь хэдийгээр эхэлж байна вэ?
-Манай эмнэлгийн хувьд оргил ачаалал нь зуны цагаар хүмүүсийн аялал зугаалга хүүхдүүдийн амралт ихэссэнтэй холбоотойгоор хоногт 700 орчим хүн үзүүлдэг. Харин өвлийн улиралд шинэ жилийн баяр ёслол, халтиргаа гулгаа зэргээс шалтгаалсан гэмтэл бэртэл нь ихэсдэг. Манай салбар эмнэлэг 11 хороололд байдаг. Хөнгөн зэргийн гэмтэл бэртэлийг мөн манай салбар эмнэлэгт үзүүлж болно. Гэмтэл согог судлалын үүндэсний төвд мөн хүнд хэлбэрийн тархи цээжний гэмтэл хэвлий үздэг. Хоёр эмнэлэг нийлээд 400-500 хүн үзүүлж байна.
-Шинэ жил баяр ёслол дөхөөд ирэхээр хүмүүс согтууруулах ундаа хэт хэрэглэх тохиолдол ихэсдэг. Энэ үед санамсаргүй байдлаар өөрийгөө эрсдэлд оруулах тохиолдол хэр байх вэ?
Согтууруулах ундаа нь хэтрүүлэн хэрэглэснээс хүн ухамсарт ухаанаа алдчихдаг. Тэр үед гадаа нэг газарт хэвтээд өглөө гэхэд хүний дасан зохицлын механизмаараа дотроосоо энерги үүсгээд дулаацуулаад байдаг, тэгээд ухаан балартана. Тэрнээс хойш осголт үүсдэг. Манайд хөлдсөн тохиолдол 50 осгосон тохиолдол 20 гарсан байна. Иргэддээ хандаж хэлэхэд баяр ёслолоор болгоомж илүүдэхгүй шүү хэлье.
-Гэрийн нөхцөлд хүмүүс өөрсдөө боолт хийх бариачаар бариулах нь элбэг байна. Энэ ер нь зөв үү?
-Эмч эмнэлгийн байгууллагад зайшгүй хандах шаардлагатай. Гэмтэл бэртэл гэрийн нөхцөлд боолт хийх чиг тавих бариач дээр очих нь зөөлөн эдийг бариулах нь зөөлөн эдийг гэмтээх бусад эрсдлийг үүсгэдэг байна. Шууд л эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [64.119.30.83] 2023-12-04 16:41:12

пээцэгнэсэн юмл явах нь ээ. Нуруу нь бөгтөр болсон хойно нь эмчилж өгөх юм уу.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.