Б.Энхбаяр: Түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулна
Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол өнөөдөр /2023.12.04/ Төрийн ордонд эхэллээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Сонсголын түр хорооны ирц бүрдэж олонх нь хүрэлцэн ирсэн тул сонсголын үйл ажиллагаа нээж байна. Энэ удаагийн түр хорооны нотлох баримтын шинжлэн судлах сонсголыг дараах асуудлын хүрээнд арванхоёрдугаар сарын 4-7, 18-22 –нд хоёр үе шаттай зохион байгуулна. Эхний удаагийн сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт , тээвэрлэлт экспортын үйл ажиллагаа болон бусад бараа үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааг сонсоно.
Сэтгэгдэл
зочин [103.57.93.244] 2023-12-04 21:14:24
Боловсролын зээлийн санг тоносон
Зочин [66.181.191.193] 2023-12-04 14:36:56
Б.ЭНХБАЯР БОЛ ХАМГИЙН ТУЛХТАЙ УЛС ТӨРЧ ГЭДЭГ НЬ УЛАМ ТОДОРЧ ,БУСАД ЗАРИМ НЬ БҮДГЭРЧ БАЙНА ДАА