Б.Дэлгэрсайхан: Приус загварын машинуудын 50-60 хувь нь нүүрсэн яндангүй. Жолооч нар 300 мянгаар зарчихдаг
Автомашины нүүрсэн янданг худалдаалдаг асуудлын талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа нийт Приус загварын машиныг 100 хувь гэж үзэхэд 50-60 хувь нь хорт утаа ялгаруулалтыг шүүдэг нүүрсэн яндангаа худалдчихсан. Эдгээр нь урагшаа Хятад улс руу гардаг.
Бидэнд байгаа мэдээллээр жолооч нар 300,000 төгрөгөөр зардаг. Худалдаж авсан хүмүүс Замын-Үүд дээр 1,000,000 төгрөгөөс доошгүй үнээр гаргадаг гэх мэдээлэл бий. Бүр Замын-Үүдийн гааль дээр бөөнөөрөө хураагдсан асуудал байгаа.
Нүүрсэн яндангүй машинууд нийслэлийн замын хөдөлгөөнд оролцвол агаарын бохирдол яг хэвээрээ л байна. Ийм учраас дараагийн хурлаа Агаарын бохирдлыг бууруулах хороотой хамтарч зохион байгуулна.
Энэ мэтчилэн асуудалд иргэдийн хөндлөнгийн хяналт тав иулах зорилгоор Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дэргэд олон нийтийн хяналтын зөвлөл байгуулж байгаа" хэмээв.
Сэтгэгдэл
Зочин [202.126.90.37] 2023-12-06 13:12:52
Зардаг нь үнэн мөнгөний хэрэг болохоороо зарж байхыг зөндөө харсан одоо л асуудал болоод бгаа өмнө тоодогүй яваал бсан
Зочин [66.181.177.231] 2023-12-06 11:40:07
Эзэд нь нөөрсдөө заож байгаа гэж үнэн дээ.
zochin [43.228.130.171] 2023-12-06 09:42:41
za yum uchirtai shu avdag gargadagiig boliulj eyreg arga hemjee avch ajilah bolhoos baigaag n yvuulahgui esvel torgono gedeg bodol bol halbagnaasa tsaasaa harhaa baisan hunii bodol bolj bgaa bolohgui bgaaga harj ajillaj chadahgui bga toriin troluudaas mongiig n garguulaad ter boognorood bgaa gazraas n avch ireed mashinnuudad n ogool asuudalgui
зочин [192.82.64.46] 2023-12-05 16:32:11
Нүүрсэн яндан худалдаж авдаг нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй.
жолооч [202.126.89.153] 2023-12-05 11:21:39
Жолооч нар худалдчихдаг байхдаа яахавдээ.... Ямар тэнэг юм ярьдаг юм бэ... Хүний машинаас хулгайлж аваад зарчихдаг гээчээ.. ямартай ч хулгайд алдчихсан хүн байна
Зочин [202.126.89.174] 2023-12-05 11:05:48
Нүүрсэн яндангүй бүх машиныг хөдөлгөөнд оруулахгүй 400000 дээш торгууль ногдуулах хэрэгтэй. Цаана чинь хүмүүс хордож бна.!!!! Амь нас сүйдэж бна! Анхаар!!!
Зочин [66.181.182.162] 2023-12-04 18:23:47
Нүүрсэн яндангүй машиныг бүгдийг нь хөдөлгөөнд оролцуулахгүй болгох хэрэгтэй.
Mgl [178.165.189.75] 2023-12-05 00:38:52
Yag zuw. Buh mashinuudad shalgalt hiij tegeed bugdiig n hal