Б.Дэлгэрсайхан: Ногоон автобусыг буцаах бараг боломжгүй
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан Төрийн ордонд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Ногоон автобуснуудыг хэзээ буцаах вэ?”, “Энэ асуудалд буух эзэн, буцах хаяг байгаа юу?” гэх сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
Тэрбээр “Ногоон автобус шиг нэгэнт Монголын хилээр орж ирсэн тул авч болдоггүй, хаяж ч болдоггүй нөхцөлд дахиж ормооргүй байна.
100 ногоон автобусны асуудлыг шүүх гэм буруутай гэж шийдээгүй байгаа цагт Улаанбаатар хотоос хүлээж авах боломжгүй.
Хууль, шүүхийн байгууллага эцэслэн шийдээд үнэ хэлж эсвэл хуучин автобусны үнээр нь үнэлээд ч юм уу зайлшгүй төлбөрт нь үүнийг ав гэвэл буцаад нийслэлд ирэх байх. Гэхдээ цаашид яаж шийдэх вэ гэдгийг хараахан ярих боломж байхгүй. Шүүх шийдээгүй байхад бид хөндлөнгөөс ногоон автобусыг гаргана, оруулна гэж байхгүй. Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан.
Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” гэлээ.
Мөн шинэ автобус худалдаж авах талаар “БНХАУ-ын таван компани шалгарсан. Шинэ автобуснуудаа хилээр орж ирэхээр нь шүүмжлэх биш Эрээнд очиж улсын комисс хүлээж авахаар ярьж байна. Үгүй бол орж ирснийх нь дараа шүүмжлэл дагуулж, асуудал үүсдэг. Ингээд авсан автобусаа буцаах хэцүү, байх хэцүү болчихдог. Ийм нөхцөлд орохгүйн тул Эрээнд хүлээж авна гэж төлөвлөж байгаа” гэсэн юм.
Сэтгэгдэл
Зочин [122.201.25.102] 2023-12-05 12:50:15
Shiniig ugnu gej mungiig ni avaad huuchniig ugsun luivriin hereg gej oilgood baigaa. Interpol-toi hamtraad munguu butsaaj olj avaa
555 [66.181.187.210] 2023-12-05 11:34:13
хаха, хүлээн авах комисс гадаад улсын нэг хотод ажиллаад ирэх тэгээд зүгээр үү? тэд нарын үйлдсэн акт эрх зүйн баримт болж чадах уу? Эсвэл зүгээр л DAP Erlian гэдэг нөхцлөөр худалдан авалт хийснийгээ ингэж тайлбарлаад байна уу
ЗОЧИН [59.153.115.155] 2023-12-05 08:33:34
ЭНЭ САЙД Ч ЗҮСЭЭ ИЛ ГАРГАЧИХЛАА ДАА. "ЦАВЧАА"-нийхний ТАЛД ОРЧИХОЖ. ЭНЭ ХҮН ӨӨРӨӨ ХЭН БИЛЭЭ ГЭЭД ТА НАР НЭГ БОДДОО. ИНГЭЖ ХЭЛНЭ ГЭДЭГ БАРАГ Л ТОДОРХОЙ ШҮҮ ДЭЭ. 100 АВТОБУСАА ОРУУЛЖ ИРСЭН ШИГЭЭ ХӨЛӨӨР НЬ ВЬЕТНАМ ХҮРГЭЖ ӨГӨӨД МӨНГӨӨ НЭХЭМЖИЛ. ТЭНДЭЭС ШИНИЙГ АВНА ГЭСНЭЭС БИШ ХУУЧИН КАПИТАЛЫГ АВНА ГЭЖ ГЭРЭЭЛЖ МӨНГӨ ӨГӨӨГҮЙ Ш ДЭЭ. ЭНЭ ЗАЛИЛАН, ХУЙВАЛДААНД ОРОЛЦОЖ МӨНГӨ УГААЛЦСАН ВЬЕТНАМД НЬ ХҮРГЭЖ ӨГ. ӨӨР ШИЙД БАЙХГҮЙ. МОНГОЛ УЛС ДОТООД ГАДААДЫН ХУЛГАЙЧ, ЛУЙВАРЧИД, АВИЛГАЧДЫГ ТЭЖЭЭДЭГ УЛС БИШ ГЭДГЭЭ ХАРУУЛ. ДОТООДЫН ОРОЛЦОГЧДЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШИЙТГЭ.
Зочин [202.126.89.193] 2023-12-05 06:36:40
Хөдөлмөрийн хамт олноор оролдсон ,гутаан доромжилсон ,дарамталсан,булаасан ,бузарласан,гудамд гаргасан үйл үйлдэж,өндөр төрийн сэнтийг гутаасны ял асуухад бэлтгэлтэй байгаарай.Мөнхийн суудал чинь биш хугацаатай,халаа,сэлгээтэйг сана...
Зочин [66.181.178.37] 2023-12-05 00:38:46
Хөдөө хуваарилаад дуусга
Mgl [178.165.189.75] 2023-12-05 00:35:59
Uuchilaarai. Ulaan zaim shine Autobus zarsan gechiheed 30 jil iin nastai Ewdersen seg ugchuhuud buzaahgui gej yu yariad bn we? Yun geree yun aldagfal. Ta nar gertei hereglsen huuchin baraagaar hulhiduulwal heden sariin daraa ch hamaagui zargaldaad soliuldag bizdee!!! Ter zarsan Kompani naidwartai Batalgaa n.t.r gargaa bizsdee. Erguu malnuud we!!!
Иргэн [202.55.188.120] 2023-12-04 23:43:33
Бараа буюу автобуснуудаа хаана хүлээж авахаа худалдааныхаа гэрээнд заадаг болохоос төлөвлөөд байдаггүйл бхймааар даа.
Зочин [103.212.118.17] 2023-12-04 23:36:42
Буцаах зардал их бол ядаж гэрээгээ шинэчилж дамалж нугалсан үнийг нь бууруулах хэрэгтэй