ӨНӨӨДӨР: “Жендэрийн мэдрэмжтэй эрхзүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Aдмин / Нүүр

Өнөөдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 05-ны Мягмар гарагт өрнөх зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.


МОНГОЛБАНК

09:00 цагт: Харилцагч нарт зөвлөх банкны мэргэжилтний батламж гардуулна. Арга хэмжээнд Монголбанк болон Монголын Банкны холбооны удирдлага, ХБНГУ-ын ЭСЯ-ны төлөөлөл, Германы “Шпаркассэ” банкны суурин төлөөлөгч нар оролцоно. Утас: 99146424.


УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР

09:30 цагт: Улсын их дэлгүүрийн 7 давхарт Олон улсын сайн дурынхны өдрийг тохиолдуулан “Сайн дурынхны хүч” форум зохион байгуулагдана. Утас: 80609070


ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

12:00 цагт: Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монгол Улсад элэгний хорт хавдрын эмчилгээг нэвтрүүлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Швейцарийн “Рош” компанитай хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурна. Энэ үеэр ЭМЯ, ХСҮТ-өөс хорт хавдрын өвчлөлтэй холбоотой мэдээллийг өгнө. Утас: 91915340, 96121060, 89119482.


“БЛЬЮ СКАЙ” ЗОЧИД БУУДАЛ

15:00 цагт: Монгол, Киргизийн аялал жуулчлалын компаниудын "Рөүд шоу" үйл ажиллагаа болно. Уулзалтад Киргиз улсын Аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн дэд ерөнхийлөгч, Аялал жуулчлалын газрын дарга болон Монгол Улсад суугаа Элчин сайд оролцоно. Утас: 94044104, 88038882.


НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ

15:30 цагт: “Жендэрийн мэдрэмжтэй эрх зүйн шинэчлэлийн манлайлагчид” хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Утас: 91399149.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.