ЗТХЯ: Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлнэ

Aдмин / Нүүр

Хуучин буюу Буянт-Ухаа нисэх буудлын зориулалтыг өөрчилж, газрыг нь дуудлагаар зарахгүйг Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас/ЗТХЯ/ мэдээлэв. Буянт-Ухаа нисэх буудлыг зөвхөн нисэх буудлын зориулалтаар нь ашиглахаар холбогдох байгууллагад чиглэл өгч, шаардлага тавьжээ. Хөшигийн хөндий дэх нисэх буудлаас орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлэх асуудлаар концесс эзэмшигч нартай хэлэлцээ хийхээр ажиллаж байгаа аж.

Ингэснээр орон нутгийн нислэгээр үйлчлүүлж буй иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэнэ гэж үзжээ.

НҮБ-ын хүмүүнлэгийн нислэгийн Зүүн Азийн ХАБ болгохоор зорьж, Буянт-Ухаа нисэх буудлын орчимд зөвхөн агаарын хөлгийн техникийн засвар үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар БХЯ, ХХЕГ, МИАТ, Хүннү Эйр, Sky Jet, Sky Charter Mongolia гэсэн газруудад улсын тусгай хэрэгцээний газрыг тодорхой нөхцөл зориулалтын дагуу ашиглуулах асуудал яригдаж байгаа гэв.


Сэтгэгдэл

Irgen [202.9.40.187] 2023-12-09 12:24:54

Xarin gants zuv shiidver bnsh de anxnaasaa iim bx bsiin xojim ch gesen nydee olson shiidel boljee yamaida zardal chiregdel bagatai xuduu yvax xymyysiig tiish ni chieed demii bsiin xolildoj xytgaldaad yilchilgeenii soyolch bxgyi shyydai sav baglaa boodloo anxaarmaar

Зочин [103.212.117.240] 2023-12-08 23:24:33

Маш зөв шийдвэр бна гэвч энэ шийдвэрийг хурдан шийд. Бямбацогтооооо

Зөв шийджээ. Баяртай байна. [66.181.160.120] 2023-12-07 15:37:00

Социализмын үед оросууд монголчуудтай нийлж энэ нисэх буудлыг төлөвлөж, монголчуудад зориулж барьж өгсөн. Зөв төлөвлөж өгсөнийг одооны шийдвэр харуулж байна. Аймгуудруу явж байгаа хүмүүс урагшаа Төв аймгийн нисэх буудал очиж нисэхгүй нь ойлгомжтой. Жоохон орон нутгийн онгоцонд ЯГ тохирсон буудал. Хэмжээгээрээ ч, хотоос алслагдсан байдлаараа ч.

Зочин [203.98.76.249] 2023-12-07 13:05:04

зөвөө энэ буудлаа хамгаалж байхгүй бол хөшигтийн хөндий удахгүй гологдоно. тэнд байгуулах санааг гаргасан хүн нь малын шийр юм даа

Otgoo [103.57.94.242] 2023-12-06 19:05:28

Zow shuu

Зочин [202.126.90.17] 2023-12-06 15:01:55

Маш зөв ашиглах хэрэгтэй

Зочин [66.181.190.98] 2023-12-06 13:55:12

Zuv shuu

БА*АА ЭНХМАНДАХ [66.181.176.120] 2023-12-06 13:47:52

Энэ чинь харин зөв шийдэл бна. Орон нутгийнхан арай бага чирэгдэлтэй болох нь


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.