Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг анхааруулж байна

Aдмин / Нүүр

Өнөөдөр/2023.12.07/ 08:00 цагийн байдлаар Ховд аймгийн Зэрэг суманд салхины дундаж хурд 27 м/с, түр зуур 43 м/с хүрч, гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрчээ.

Баянхонгор, Өвөрхангайн нутаг, Архангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Завханы хойд болон зүүн, Архангайн хойд, Хөвсгөл, Булганы өмнөд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Салхины дундаж хурд 18 м/с, өрөвхийлөлтийн хурд 24 м/с түүнээс дээш байхыг аюултай, салхины дундаж хурд ойт хээр, уулархаг нутагт 24 м/с, тал хээр, говь цөлийн бүсэд 28 м/с, түүнээс их, өрөвхийлөлтийн хурд 34 м/с болон түүнээс их байхыг хүчтэй салхины цаг агаарын гамшигт үзэгдэл гэдэг.

Өнгөрсөн шөнө Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи зарим үед түр зуур 25-34 м/с хүрч хүчтэй салхилж байна. Үүнээс хамгийн хүчтэй байгаа нь Баян-Өлгий аймгийн Өлгий сум 26 м/с, Ховд аймгийн Зэрэг сум 30 м/с, Чандмань сум 31 м/с, Ховд сум 34 м/с, Жаргалант сум Ховд хот 25 м/с, Говь-Алтай Алтай хот 21 м/с, Бугат сум 34 м/с хүрсэн нь хүчтэй салхины цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрлээ.

Эх сурвалж: ЦУОШГ, ОБЕГ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.