Горхи тэрэлж дэх гэрээсээ гараад сураггүй болсон иргэний ЦОГЦСЫГ ОЛЖЭЭ
Улаанбаатар хот, Налайх дүүрэг 6 дугаар хорооны “Горхи тэрэлжийн баруун салаа” гэдэг газар /дүүргээс зүүн зүгт 9 км-т/ тус дүүргийн харьяат иргэн Ч 12.02-ны өдрийн 22:00 цагт гэрээсээ явган гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 12 дугаар сарын 06-ны өдрийн 07:00 цагт хүлээн авсан.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид тус дүүрэг дэхь Цагдаагийн хэлтсийн алба хаагчидтай хамтран иргэн Ч /50 настай, эрэгтэй/-ыг 08:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 10:07 цагт тус хорооны “Горихын баруун салаа” гэдэг газар /гэрээс нь баруун хойд зүгт 5 км/-аас цогцсыг олж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Сэтгэгдэл