Хэнтийгээс Бор-Өндөрийн чиглэлд гараад алга болсон хоёр иргэнийг ЭСЭН МЭНД олжээ
Хэнтий аймгийн төвөөс урагш 200 км-т 12-р сарын 5-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчимд Өндөрхаан сумаас Бор-Өндөрийн чиглэлд суудлын автомашинтай вакцин тээвэрлэж явсан БорӨндөр сумын “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан Ц, Н нар нь сураггүй болсон тухай дуудлагыг 12-р сарын 6-ны 01:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан алба хаагчид Бор-Өндөр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн ажилтан 54 настай эрэгтэй Ц, 51 настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.
Эрлийг мөн өдрийн 01:25 цагаас эхлэн зохион байгуулж 04:30 цагт Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км-т орших орших Хэнтий аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг Хөөврийн хөтөл гэдэг газраас эсэн мэнд олжээ. Автомашин нь цасанд суусан байсныг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.
Сэтгэгдэл