Нурсан гэр, байшингийн дээврийг аюулгүй болгож, тусламж үзүүллээ
Хүчтэй салхи, шуурганы улмаас өнөөдөр 14 цагийн байдлаар Увс аймгийн Зүүнхангай суманд авто машинтайгаа цасанд суусан 6, Ховд аймгийн Зэрэг, Цэцэг, Эрдэнэбүрэн, Чандмань суманд 19 гэр нурсан, 4 байшингийн дээвэр хууларсан, хоёр авто машины шил хагарсан, Баян-Өлгий аймгийн Өлгий суманд нийтийн орон сууцны дээвэр хууларсан, Увс аймгийн Өлгий суманд нэг гэр нурсан, Говь-Алтай аймгийн Дарви суманд гурван гэр нурсан, нэг авто машины салхины шил хагарсан дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу тухайн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд хамтран аюулгүй болгож, тусламж үйлчилгээ үзүүлж ажиллалаа.
Одоогоор хүн салхи шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл