Худалдааны нэртэй ӨР, зээлийн ЭДИЙН ЗАСАГ

Aдмин / Улстөр

Өргөн хэрэглээний барааны үйлдвэрлэлгүй, үнийн дарамтад өртсөн зах зээлийн эдийн засагтай Монгол улсад бүтээмжит эдийн засаг алга. Монгол төгрөг ноён доллар, Хятад юаны дор ханшгүй хямдхан ба уул уурхайн түүхий эдэд найдсан найдваргүй эрсдэлтэй санхүүгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ, нийгэмд нүүрлэсэн ядуурал, ажилгүйдэл өрийн дарамтыг арилгах бодлого дутагдсаар.

Монгол Улсын хувьд нэгдүгээрт, түүхий эдийн өндөр хамааралтай; хоёрдугаарт, үл олборлох түүхий эдийн экспорт нь бусад улсуудаас нэлээд өндөр; гуравдугаарт, металлын түүхий эд болон үл олборлох түүхий эдийн экспорт дунджаас их.

Экспортыг нэмэгдүүлэх, салаалуулах (diversification) бодлогын хувьд өнгөрсөн үеийн түгээмэл алдаа нь зорилтот бус, асуудлуудаа нэг бүрчлэн хаяглаагүй, хувийн хэвшлийн экспортлогч болон экспортын потенциал бүхий компаниудын оролцоог хангаагүй, бүтээгдэхүүн болон бүтээгдэхүүний бүлгүүдийн экспортлогдох чадвар бодлогын судалгаагүй. Өөрөөр товчилбол түүхий эдээ боловсруулж нэмүү өртөг шингээх, үйлдвэрлэл эрхлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх бодлого дутагддаг.

Д.ЭНХБАТ


Сэтгэгдэл

Арчаагүй, чадваргүй, хогийн бизнесменуудтай юмдаа. [66.181.160.3] 2023-12-08 12:24:55

Өөрийн хүч хөдөлмөрөөр хэдийнээ бүтээж сурсан зүйлээ, ж-нь мал аж ахуйн бүтээгдэхүүнээ дэлхийд борлуулж чаддаагүй АРЧААГҮЙ бизнесменуудтай улс юмдаа. 70 сяа малтай л гээд байдаг, хэдийг нь болрлуулж чаддаг юм бэ дээ? Шинэ бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүнийг борлуулж чаддаггүй ямар ЧАДВАРГҮЙ бизнесменуудтэй улс вэ, бид чинь. Нүүрсний албан татвараа улсдаа төлөхгүй Хятадруу хулгайгаар гаргачихдаг ямар ХОГИЙН бизнесменуудтай улс вэ, Монгол чинь.

Зочин [202.9.46.73] 2023-12-08 11:32:08

Ядуу хүмүүс зорилгогүй, алсын хараагүй, өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ ирээдүйг боддоггүй санаа зовдоггүй зөвхөн өнөө маргаашаа аргацааж амьдардаг


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.