Эзэнгүй айлд гал гарч байсныг бүрэн унтрааж, утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргажээ
Хан-Уул дүүрэг. 11 дүгээр хороо, Энхжин хотхоны 102 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлага мэдээлэл өчигдөр /2023.12.08/ өдрийн 00:56 цагт ОБГ-т ирсэн байна.
Тусдүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 6.5 км замыг туулан 01:08 цагт очиход эзэнгүй айлын 60 мкв байрны 20 мкв өрөөнд шүүгээ шатаж байсныг 20 минут ажиллаж унтраан Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн байна. Мөн утаажилтын бүсээс 30 иргэнийг гаргажээ.
Сэтгэгдэл
Зочин [203.98.76.249] 2023-12-11 14:02:53
шүүгээ өөрөө шатсан уу? гадны хулгайч орсон уу? хулгайчууд амьдардаг газар шүү дээ.