Ц.Энхбат: БНСУ-д ажилладаг залуус нэгнээ хясаж ажлаас нь гаргадаг асуудал бол хайрцаглагдсан, багаар ажиллаж чаддаггүй сэтгэлгээний илрэл
Олон нийтийн сүлжээнд нэгэн иргэн БНСУ-д ажиллаж буй монгол залуус нэгнийгээ ажлаасаа шахаж гаргасан. Анх тухайн байгууллагад 20 орчим монгол залуус ажилладаг байсан ч “Ажлаас хэнийг хасмаар байна вэ” гэдэг асуулгаар халагдсаар хоёулхнаа үлдсэн тухай бодит кейсийг хуваалцсан байлаа. Энэ асуудлын хүрээнд сэтгэл зүйч Ц.Энхбаттай ярилцлаа.
————————————————————————————
-БНСУ-д ажиллаж байгаа монгол залуус нэгнийгээ хясаж хавчиж гаргасаар, сүүлд нь хоёулхнаа үлдсэн тухай кейсийг та олж уншсан байх. Монголчууд гадны улсад ажиллаж амьдрахдаа яагаад ийм үндэстэндээ, нэгэндээ хайргүй ханддаг болов оо. Сэтгэлзүй талаас нь та мэргэжлийн хүний хувьд юу гэж харж байна вэ?
-Юуны өмнө энд хувь хүмүүсийн хоорондын харилцааны асуудал байсан гэж харж болно. Нөгөө талаар хувь хүмүүс өөрсдийнх нь сэтгэлзүйн дотоод асуудлууд нөлөөлдөг. Үүнээс гадна бас нэг учир шалтгаан бий. Энэ нь хүмүүс бидэнд далд ухамсрын түвшний сэтгэлзүйн асуудлууд гэж байдаг. Далд ухамсрын түвшинд ажиглагддаг нэг зүйл бол монголчуудад их, бага хаадуудын үеийн сэтгэлзүйн травманууд байдаг. Жишээ нь, төрсөн ах, дүүгээ эрх мэдлийн төлөө, хаан ширээний төлөө хөнөөдөг, замаасаа зайлуулдаг байсан.
Мөн Манжийн үеийн сэтгэлзүйн травманууд ч үлдсэн. Хэн нэгэнд итгэдэггүй гэх мэт. Далд ухамсрын түвшний асуудлууд тодорхой хэмжээгээр нөлөөлж байна уу гэж харж байна.
-Нэгнийгээ үгүйсгэх, өөрийгөө “би л илүү, сайн” гэдэг үзэл манайханд байдаг. Энэ байдал ч нөлөөлж болох уу?
-Тухайн хүн тодорхой хэмжээний зорилго тавиад, гадаадад би заавал сайн байх ёстой, би заавал ийм болж байж, ард үлдсэн, Монголд байгаа гэр бүлээ тэжээнэ гэдэг сэтгэлзүйтэй байна шүү дээ. Нэг ёсондоо заавал амжилттай байх ёстой гэдэг зорилгын тэмцэл явагдаж байгаа.
Таны хэлснээр монголчууд амиа бодох гэхээс илүү заавал ийм байх ёстой гэдэг хайрцаглагдсан, багаараа ажиллаж чаддаггүй сэтгэлгээнд баригдаж байгаа нь анзаарагддаг.
-Нэгнийгээ хүний нутагт ийм хүнд нөхцөл байдалд оруулж байгаа нь үндэстнээсээ урвасан хэрэг биш үү. Тэд ийм байхад дотоодод улсын төсвөө, өмчөө идэх гэдэг жижиг асуудал юм шиг ээ?
-БНСУ-д нэгнийгээ хясаж хавчсан гэх энэ жишээ бол олон янзын нөхцөл байдлыг харуулж байна гэдгийг би дахин хэлье. Хувь хүний дотоод асуудлууд байна. Нөгөө талаар тухайн хоёр хүний хоорондын зөрчлийн асуудал ч байгаа. Гуравт, үндэстэн хоорондын сая дурддаг травманууд байгаа. Дараагийнх нь магадгүй тодорхой хэмжээний зөрчил асуудлууд гарсан бөгөөд түүнийгээ шийдвэрлэх чадваруудыг эзэмшиж чадсан уу гэж харах ёстой.
-Үндэстэн нэгэндээ хайргүй, нөмөр нөөлөггүй байгаа энэ сэтгэлгээ ганц манайд байна уу. Та энэ талаар судалж үзсэн үү?
-Үндэстэн хоорондын сэтгэлзүйг судалдаг угсаатны сэтгэлзүй гэдэг шинжлэх ухааны салбар бий. Судлаад үзэхээр үндэстэн болгонд өөр өөрийн сэтгэлзүйн травманууд байдаг. Манай дотоодод ч тэр. Нутгийн иргэдийн сэтгэлзүйн хоорондын ялгаатай байдлыг авч үзье л дээ. Наад зах нь, говьд амьдардаг айлуудыг харахаар хэдэн км-ээр алслагдсан айлаа “манай саахалт айл” гэдэг ч юм уу, газар нутгийн хэмжээнд хол айл, хүмүүсээ сэтгэлзүйн хувьд хамаатуулах буюу ойр дотны сэтгэлзүйн байдал илүү ажиглагддаг. Говийн айлуудаар явахад энүүхэн, энд гээд л толгойгоороо, эрүүгээрээ дохиж байх жишэтэй. Яг яваад үзэхээр нэлээд олон км хол байх ч юм уу. Харин хангайн хүмүүс болохоор илүү тодорхой ярих гээд байдаг. Говийн хүмүүс ерөнхийлдөг сэтгэлзүйн онцлогтой гэж харж болохоор юм.
Тэгэхээр тухайн хүн хаана ямар газар нутагт амьдарч байна, ямар орчинд амьдарч байна вэ гэдгээс шалтгаалаад сэтгэлзүй нь тогтож байдаг учраас үүний л илрэл болов уу гэж харж байна.
-Уг нь бид Монголоос гараад нэг л үндэстэн, амь нэгтэй байх ёстой. Гэтэл энэ кейс дээр гардагчлан нэгнийгээ ажил амьдралгүй болтол нь хавчиж, хясаж болох юм уу?
-Үндэстэн, адилхан монголчууд гэдэг утгаараа бид түүхийн хувьд ч, сэтгэлзүйн хувьд ч маш баялаг ард түмэн. Түүнийгээ дагаад сэтгэлзүйн хувьд ч маш өргөн хүрээний асуудал олонтой. Дээр багаар ажиллах тухай хэлсэн шүү дээ. Үүн дээр нэмээд нөхөрлөл гэдэг зүйлийг бас онцлох ёстой. Хэн нэгэнтэй танилцаж, хамтран ажиллаж байгаа бол нөхөрлөлдөө илүү үнэнч байх зарчим харагдаж байна. Энэ бол монголчуудын хүмүүжлийн асуудал шүү дээ.
Үндэстний сэтгэлгээг залахад урлагийнхан нэлээд зүйлүүдийг хийх хэрэгтэй болов уу гэж хардаг. Наад зах нь дуу шүлэг, кино контентуудаараа энэ асуудлуудыг хөндөж гаргаж ирсэн, шийдсэн байх нь манайд чухал болж байна. Жишээ нь, дуучин Г.Эрдэнэчимэгийн “Хонгор үр минь” гэдэг дуунд “Зэлээр дүүрэн адууны минь ижил нь хаана байна, хонгор үр ээ” гэж гардаг. Энэ дуу тухайн үеийн түүхэнд амьд бүхнийг хиар цохисон байгааг долоо хоногийн турш харж явж байгаа хүний тухай гардаг. Айдас түгшүүр, өшөө хорслын тухай гардаг. Төгсгөлдөө эв найрамдалтай болж байгаа тухай өгүүлдэг. Дууны аялгуу, утга агуулга сэтгэл заслын нэг хэлбэр.
Хүн бүр мэдэхгүй ч далд ухамсрын түвшинд үндэстний асуудлууд байдаг. Түүнийг шийдэх нь чухал. Жишээ нь, 76 гишүүн гэхээр ямар мэдрэмж төрдөг билээ, хятад хүн гэхээр юу бодогддог вэ. Гэтэл хятад хүнтэй ч уулзаж учирч үзээгүй байх жишээтэй.
-Далд ухамсрын тэр ухамсаргүй гэмээр юм уу мэдрэмжийг яаж засах ёстой вэ?
-Урлагийн сэтгэл заслаар үндэстэн рүүгээ чиглэсэн, үндэстний мөн чанар үнэт зүйлийг сэргээсэн контентууд хийх ёстой болов уу.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
зочин [183.177.99.226] 2023-12-12 10:28:21
Өнөөгийн Ардчилсан эрх чөлөөт хүүмүүнэлэг энэрэнгүй шудрага Ардчилсан гэх Монголчууд төрлөх эх орон доо ч боол гадагшаа гараад боолын боол байх тавилантай улс
hh [103.57.92.202] 2023-12-11 21:59:02
Bugd hudlaa shaadag garuud. Naadmaar uyachid n erliz morio mongol gej ichihchgui tom jijggui shaana. Bohchuud n unachaad unaagui gej bas shaana.
Зочин [203.98.76.249] 2023-12-11 15:14:40
өлөн золбин элчинд ажиллаж байгаа хүмүүс хаана хог байна түүж аваад ачуулаад үүргээ гүйцэтгэхгүй байна шүү дээ.
Zochin [108.147.101.65] 2023-12-11 10:10:57
Mongol heleeree bich case ch geh shig.
ЗОЧИН [202.126.89.136] 2023-12-11 09:45:54
ЭНЭ БОЛ МОНГОЛ ХҮҮХЭДИЙГ ХҮН БОЛГОХ ЁС СУРТАХУУН БОЛОВСРОЛЫН СИСТЕМЫН ГАЖИГ ГЭДГИЙГ БОЛОВСРОЛЫН СААД НЬ ХАРЖ БАЙГАА БОЛОВ УУ ХӨӨРХИЙ МОНГОЛЧУУДЫГ ТАМЫН ТОГООНД МАНЖ ОРОСУУД БУЦАЛГАСАН СҮҮЛД НЬ АРДЧИЛАЛ НЭРИЙН ДООР АНУ-ААС БЭРТЭГЧИН ШУНАЛЫН БОЛОВСРОЛЫГ СУУЛГАЖ БАЙНА
Зочин [66.181.182.220] 2023-12-11 02:06:59
Энэ бол бидний боловсролын системд байгаа. Багаас нь өрсөлдүүлдэг. Нэгэндээ туслаад хуулуулхаар тусалсан туслуулсаэ 2нг нь шийтгэдэг. Багаар ажиллах ямар ч чадваргүй дан нэг нэгнээсээ дээшээ гарахыг аль цэцэрлэгээс нь хөгжүүлдэг. Бүжиг дуу шүлэг гээд бүх талаар нь нэгнээсээ дээш гарахаас зүтгэдэг. Эцэг эхчүүд нь машины дугаар утасны дугаар а copy -гоороо уралдахааа больсон цагт энэ муухай зан арилах байх.
О [202.55.188.125] 2023-12-10 21:53:18
Монголчууд жоохон хувь хүн бүр аминч үзэл сэтгэлгээнээсээ салах хэрэгтэй .амин ч үзэл биднийг хувиа бодох үзэл давж даахгүй шунал руу хүн чанаргүй болгож орхино. Эцэстээ байгаа бүхэн нь байхгүй болно. Өөрчлөгдөх хэрэгтэй
О [202.55.188.125] 2023-12-10 21:41:34
Уучлаарай . Монгол хүмүүсийн энэ сэтгэл зүйг асуудал нь хүнээ хөгжүүлээгүй мухараар явж байсан үр дүн. .Үүнийг урлагийнхан биш хувь хүний сэтгэл зүйг мэддэг сэтгэл зүйч ба сэтгэл судлалын хүмүүс хийдэг ажил байхаа. Бие хүнийг зөв төлөвшилтэй болоход багаас нь анхаарч чиглүүлж хайрлаж сургаж итгэл үнэмшил өгч байж ёс зүйтэй хүн бүрэлдэн бий болно гэж бодож байна. Хүн бүр эмээ өвөө ээж аав өөрсдөө үр хүүхдүүд ямар нийгэмд яаж хувь бие амьдарч байсан гэдгээ эргэн харж өөр өөрийнхөөрөө дүгнэх байх аа
Шашин нь дорой улс дэлхийд цөөхөн. Түүний нэг нь Монгол. [66.181.160.33] 2023-12-11 11:40:36
Хүний сэтгэлийг хүн ёс, өрөвч сэтгэл, нийгүүлсэнгүй, тэвчээртэй болгодог ГАНЦ тогтвортой хүч бол ШАШИН юм. Үүнээс өөр хүчин зүйл байдаггүй. Харин Монголд энэхүү шашин гэдэг сургааль 21-р зуунд тохирсон хэлбэрээрээ байдаг юм уу? Цаг үетэйгээ тохирч явдаггүй учир Буддын сургаальд тийм ч олон хүүхэд, залуус шүтдэггүй болж байна. Бөө шашин 21-р зууны нийгэмд хүртээл муутай. Мусульман шашин ямар түвшинд хөгжсөнийг бүү мэд. Христийн шашин харийн бөгөөд хоорондоо дайсагнасан янз бүрийн урсгалтай. Монгол Улс нь эрх биш шашныг 21-р зууны түвшинд хөгжүүлж залуу хүн бүрийн ухамсарт суулгах бодлого гаргаж ирэх байлгүйдээ? Монгол чинь хөршүүдээсээ хамаагүй хоцорчихлооштэй.
Зочин [43.242.243.146] 2023-12-10 20:59:50
Neg zorilgo neg setgeltei bhgui iim baliar bj bolohgui ee unen zewuun iim setgeltei hol yvahgui shu negiige mataad adilhan yvj bj negniige deer gargahgui gej tegdeg yum uu ih ataarhuu humuus uu
Иргэг [66.181.191.252] 2023-12-10 20:32:12
Хятадууд нэг хятадаа ирэхээр тосож авдаг Монголчууд зугтдаг Хамгийн хогийн сэтгэхүйтэй улс ыол Монголчууд....Имй учраас сүйрсэн үндэсиэн болж ыайсан Одоо өаё л тийм зам руугаа явж байгаа
Зочин [203.98.76.249] 2023-12-11 14:07:35
хулгайчууд эхэлж гадаад гарч хулгай хийгээд бусадаа хашраасантай холбоотой. хулгайчуудад түрүүлж виз өгдөгийг олон улсад мэдүүл. хүн алаад зугтааж сумо болсон нь тод жишээ
Иргэн [59.153.113.88] 2023-12-10 09:38:30
Монголчуудын тамын тогооны үлгэр энэ шд,
Зочин [202.126.89.237] 2023-12-10 08:46:17
Монголчуудад хүний нутагт очихоороо амин хувиа бодсон арчаагүй муухай зан тархинд нь шууд автоматаар бий болдог .Муу ёрийн үндэстэн шүү. Харин бусад орны иргэдийг харж байхад бүгд нэгийгээ харж хандаж хамгаалсан өмгөөлсөн санаа нэгтэй байдаг .Тиимдээч Монголчууд хүний нутагт бузар муухай үйлдэлд холбогдож,бузар муухай үйлдэл хийж байдаг үндэстэн .Ер нь хүний нутагт нэгнээсээ зайгаа барьж амьдрахыг өөрсдөө бий болгодог.
Монголчууд ямар ч зохион байгуулалтгүй. [103.57.93.133] 2023-12-09 23:30:32
Хятадууд дэлхий даяр тарчихсан. Жнь, 10 хятад гадаадруу дөрвөжээ. Тэднийг тухайн улсад байгаа Хятадын нийгэмлэг (ТББ) хүлээн аваад хагас тарифаар 1-2 жил ажиллуулна. Тэдний тав нь үүнийг шүүмжлэхгүй 2 жил ажиллаа, нөгөө 5 нь шүүмжлээд дургуйцна. 2 жил өнгөрмөгц Нийгэмлэг сүүлийн 5-ыг дэмжихгүй Хятадруу нь буцаана. Харин дуулгавартай 5 нь гадааддаа үлдэж Нийгэмлэгийн гишүүн болж цалин хөлсөө 100 хувь авна. Хятадууд ингэж ТББ-аараа зохион байгуулалттай ажиллаж байхад монголчууд ийм зохион байгуулалтад орж чаддаггүй.
Монголчуудын мах цусанд байгаа зан. [103.57.93.133] 2023-12-09 23:15:03
Дэлхийн аль ч улсад байгаа монголчуудаас гардаг л зан ш дээ. Норвегид томилолтоор явж байлаа. Хоёр монгол охинтой таараад хэдэн үг солилцьё гэж бодоод "Сайн байна уу" гээд ойртсон чинь нөгөө 2 жигтэйхэн зугатаад явчихаж билээ.
Zocnin [68.145.148.122] 2023-12-09 22:58:53
Ingedeg tegdeg geed bh bish zascn zalruulj neg negnee demjij bj hariin nutagt ajiltaigaa hamt olontoigoo mongol geh xurh setgeleeree oir bh ucnirtai Hari undestnuud dund tsoon mongolcnuud yu cn bish ewtei bj hucntei ajiltai uragshlah bolno
Zocnin [68.145.148.122] 2023-12-09 22:56:04
Hunii nutagt mongolcnuud ewtei neg negnee demjdeg tusaldag ajildaa sanaa begtei zutgej cnaddag bwal hucntei hamt olon bolj gadniihand ajliin bairaa aldahgui . Ardcnilal hogjson uls ornuudad ali undesten ajliin bairan deer oluulaa bna tedend bolomj iluu bna
Zocnin [68.145.148.122] 2023-12-09 22:51:58
Gadniihan hunii nutagt ewtei bj ajliin bairiig ezelj awcn bna Tsoon mongolcnuud neg negenteigee orsoldoj ajlaas gargaad gadniihan oron zaig ezelj awaad suuld ni ooriig ni hontorno . Teneg bh cnin iim l ur dund hurgene
Zocnin [68.145.148.122] 2023-12-09 22:48:13
Hoorondoo uzeltsej gargaad orond ni gadnihan ezelj awaad hohircn bgaam daa Hamag ajliin bairiig gadniihan ezeldeg
Гаа [202.126.90.57] 2023-12-09 20:51:44
Атаархуу залхуу өрөвдөлтэй хулгайч ОРКУУД маш их !
Зочин [103.212.116.91] 2023-12-09 12:51:00
Монголчуудын гол онцлог багаар ажиллах дургүй маш их атаач хов чив хөөцөлддөг тийм л хүмүүс
Зочин [202.9.46.73] 2023-12-09 12:31:20
Орк монголчууд бие биенээ дэмждэггүй бие биендээ дургүй бие биенээ үзэн яддаг бие биендээ атаархуу бие биендээ өштөн дайсан мэт ханддаг тархай бутархай оркууд гэдэг нь үнэн юм. Иймээсээ болж монгол хөгждөггүй.