Өндрөөс үсэрсэн цэрэг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Биеийн байдал нь хүнд байгаа

Aдмин / Нүүр

Дотоодын цэргийн 05-р ангид энэ сарын 9-ны өдөр буюу өчигдөр тус ангид хугацаат цэргийн албаа хааж байсан цэрэг өндрөөс унаж бэртсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тус асуудлын талаар Дотоодын цэргийн штабаас мэдээлэл өглөө.

05-р ангийн захирагчийн орлогч Дэд хурандаа Д.Отгонбаатар "Хугацаат цэргийн албаны байлдагч өглөө хоолонд орох үедээ халуураад байна гэх шалтгаанаар цэргийн байрандаа үлдсэн. Улмаар цэргийн байрныхаа зүүн хойд хэсэгт өндрөөс унасан байдалтай олдсон.

Байлдагчийг олсон даруйдаа анхан шатны тусламж үзүүлж, Гэмтлийн согог судлалын үндэсний төвд хүргэсэн. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд байна.

Болсон үйл явдлын талаарх камерын бичлэгт үлдсэн бодит мэдээллийг хүргэхэд тухайн хугацаат цэргийн алба хаагч нь цэргийн байрны гурван давхарт байрладаг ба тус давхрын сургалтын танхимын цонхоор үсэрсэн нь камерын бичлэгээр тогтоогдсон" гэв.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж. Мөн тус ангид Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт аюулгүй байдлын хэлтэс, Дотоодын цэргийн штабын дотоод хяналтын хэлтсээс хамтарсан албаны шалгалтыг зохион байгуулж байгаа юм байна.

Цэргийн анги болон Дотоодын цэргийн штабын зүгээс эмнэлгийн байгууллагуудтай хамтран алба хаагчийн эмчилгээтэй холбоотой бүхий л дэмжлэг туслалцааг үзүүлж, ар гэртэй нь байнгын харилцаа холбоотой байгаа гэдгийг албаныхан мэдээллээ.


Сэтгэгдэл

Зочин [202.21.113.42] 2023-12-12 11:37:58

Ганц хатуухан үг дуулж чадахгүй байж яаж цэргийн алба хаах юм бэ. Цэргийн албыг ядаж 2 жил болго. жаргал даахгүй эрхийн балай хүүхдүүд өөрсдөөсөө л болж байгаа юм. Цэргийн алба бол халамжийн цэцэрлэг биш. Тэвчээртэй нь үлдэж тэвчээргүй нь үхэж байна. одоо яахав дээ. Цэргийн алба бол дүрэм журамтай алба. хэн хүний үгээр ажлаа явуулдаг алба биш

зочин [43.228.129.40] 2023-12-12 01:00:25

эмнэлэг 1 удаа босгоод ирэх л байх гол нь гэмтлийн зэргээс хамаарах байх даа

Орчин цаг [66.181.161.165] 2023-12-11 18:17:36

Шоронжсон булчингаар ажилладаг биш бууддаг орчин үеийн зэвсэглэл дээр ажилладаг мэргэжлийн цэрэг хэрэгтэй шдээ. Буудаж ч үзэлгүй албаа хаадаг арми хэрэгтэй гэж үү. Дайны үед булчин гар дээр суниаж байлдахгүй шдээ.

Зочин [202.9.47.7] 2023-12-11 17:41:14

ЭХ ОРНООСОО УРАВСАН ХЭРГЭР ЯЛ ӨГСӨН ДЭЭР ДЭЭ

dgm [192.82.64.147] 2023-12-11 17:23:15

тэвчээргүй, сэтгэцийн хувьд эрүүл бус байна, ямар ч асуудлыг шийдвэрлэх олон арга байдаг гэдгийг ухаарахгүй, сонголт нь буруу л санагдаад бна

Зочин [66.181.180.226] 2023-12-11 12:42:06

Шидчихсэн юм биш үү даргаа

Зочин [66.181.161.129] 2023-12-11 11:45:54

ОДООГИЙН ЗАЛУУЧУУД ХЭТЭРХИЙ УЯХАН БИЕ БАЯЛДАРЫН ХӨГЖИЛ МУУ. БОЛЖЭЭ.

Зочин [66.181.188.74] 2023-12-11 11:20:55

Одооны цэрэг оны ялгаа гэж байдаг юмуу. Адилхан нэг жил ирсэн гоожуурууд байж нэг нэгийгээ дээрэлхэх хэрэг байна уу. Цэрэг 3 жил байхад оны ялгаа утгаараа байдаг байсан. Тэр үед даваад даагаад л гардаг байсан. Одооны хүүхдүүд юу болчихсон юм бэ.

Zochin [202.126.89.250] 2023-12-11 12:05:48

Odoonii gamburgeriin goojuuruud yaj tsergiin alba haahavdee nyatsaad usreed uhlee shde chaavaas gej neeree neg oni goojuuruudad yaj oni yalgaa baihavdee 3-n jiliin tseregt yavuuldag boloh heregtei bugdiig tseregt yavuul zaluuchuudiig duitsuulj haahiig bolih heregtei tegsh erhtei haah yestoi

Зочин [103.206.195.34] 2023-12-11 11:39:06

Одоо байтугай 14 жилийн өмнө ч дээрэлхэх оны ялгаа байгаагүй. Одооны хүүхдүүд цэрэг татлагаар үлдэх бултах санаатай, бултаж чадахгүй ганц жил алба хаах гээд очхоороо сэтгэлээр унаж гоожиж байгаа юм

иргэн [139.5.219.149] 2023-12-11 11:14:59

дарамталсан л байж таарна зүгээр байсан хүн үсрэхгүй

Zochin [202.126.89.250] 2023-12-11 12:08:22

Tsergiin alba tsetserleg surguuli bish shu hatuujiltai tevcheertei yum uzej tuuldag alba

Зочин [103.206.195.34] 2023-12-11 11:37:09

Хажууд нь байсан юмуу? Далдыг хардаг юм бол очоод харсанаа хэлээ. Энд битгий олон юм онхолдоод бай


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.