Монголын баг тамирчид холимог тулааны төрлөөр Ази тивээс анх удаа медаль хүртжээ
Бахрейн улсад холимог тулааны өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болоход Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртэв.
Тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдөхөд хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болов. Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургадугаар байрт жагслаа.
Сэтгэгдэл
Отгонжаргал [66.181.160.21] 2023-12-13 20:49:21
Маш сайн байна
Оюун-эрдэнэ [66.181.161.33] 2023-12-12 23:14:21
Мааш гоё бна
Ойлгомжгүй асуудал. [103.57.93.133] 2023-12-12 22:43:49
Эр эмээрээ л зодолдоод байр эзлээээд л байх юм. Зодолдсон нэг нь 5-10 доллар авдаг л байх. Харин Монголын спорт болон улс орны амьдралд эдгээр зодоонууд юү авчирч хөгжүүлдэг юм бэ?