БЕНЗИН ХОМСДОЛТОЙ ХЭВЭЭР ШАТАХУУН ТҮГЭЭГҮҮРИЙН ООЧЕР ДАРААЛАЛ БУУРАХГҮЙ БАЙНА
Нийслэл хотын зам дагуух шатахуун түгээгүүрийн гадаа хүмүүс маш олноороо машинтайгаа үдэш орой болтол дараалал үүсгэсэн хэвээр байна. УУХҮЯ-ны сайд нь Оросын энэ хориг ганцхан манай улсад ч биш өөр улсуудад үйлчилж байгаа гэж мэдэгдсэн нь бензин шатахууны хомсдол мөд арилах уу? үгүй юу гэдэгт хариулт хайхаас өөр аргагүй болж байна. Хүмүүс машиндаа жирэмсэн эхнэр, бага насны хүүхдээ суулгасан хэвээр колонкын гадна удаан зогсож байгаа дүр зураг ажиглагдаж байна.
Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ товлолт вакциныг хийлгэх болсон учраас зайлгүй шатахуун хэрэгтэй. Машинаар явж эмнэлэгт хүрэхгүй бол нийтийн тээврийн бохир, эрсдэлтэй орчин нөхцөлд нялх хүүхдээ тэврээд зорчих аргагүй. Иймээс хүүхдүүдээ гэрт нь түр үлдээгээд бензин авахаар дараалан зогсож байгаагаа хэлж байв.
Удахгүй хомсдол арилж хэвийн хэмжээнд очно. Банкаа дүүргэлгүй бага бага авч аргацаах зөвлөмжийг хүртэл колонкууд өгч байгаа. Гэсэн ч 200-300 машин дараалан зогсож зарим нь шар гэрэл нь ассан эсвэл бүр унтарсан учраас саванд бензин авахыг хүссэн иргэд ч нэлээдгүй байна.
Түлш, шатахууны салбар бол Монгол Улсын төр засгийн анхаарах ёстой чухал асуудал. Шатахуун үйлдвэрлэх дотоодын үйлдвэртэй болж хараат байдлаас гарах бодлого нэн яаралтай хэрэгтэй болжээ. Зарим эх сурвалжийн мэдээлсэнчлэн түлш шатахуун импортлогч монопол эрхтэй компаниудын эзэд хуйвалдан засгийн газарт шахалт үзүүлж байна уу? гэх хардлага ч бий. Ямартай ч улс орны амин судас болсон түлш, шатахууны хомсдол арилж байж хөгжлийн гарц шийдэл илэрхийлэгдэх учиртай.
Д.ЭНХБАТ
Сэтгэгдэл
Зочин [202.55.188.98] 2023-12-14 09:23:25
ман ан-г сонгоод бай2 эцэст нь ийм байдалд хүрч байгаа юм
Зочин [202.126.90.23] 2023-12-14 08:55:07
ЗААДАА АРДЧИЛСАН НАМ Ч МАН-ААС ИЛҮҮ ЮУ ГЭХЭЭС ДУТУУГҮЙ ШҮҮДЭЭ. ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭРХИ БУХЛЫГ ХАРАХГҮЙ БАЙЖ ХҮНИЙ ТОЛГОЙ ДЭЭРХИ ӨВСИЙГ ХАРАВ ГЭГЧ БОЛОХ НЭЭ. БҮХ МУУ БҮГДИЙН УУРХАЙ НЬ АН
Зочин [202.126.90.23] 2023-12-14 08:51:03
Ийм цөөхөн ард иргэд ээ ингэж зовоож яадгийн болдоо төрийн түшээд минь
Зочин [202.55.188.92] 2023-12-13 23:51:04
Тэр Хүрэлсүхдээ л хэл Францтай банзалдаад байсан кк
бүгдээрээ [103.57.92.199] 2023-12-13 15:33:48
ЖДҮ, Хөгж банк, 60 тэрбум, Хадгаламж банк, нүүрс, төмөр замын худал төслөөр болон хотгор шанагын болон бусад уурхай, газар гээд юу л байна бүгдийг цусалсан хүрэлсүх тэргүүтэй өмхий амт Хүрэлбаатар удаахтай 130 хулгайчидын гайгаар ийм байдалд хүрэв. Өдий төдий станц, нефть боловсруулах үйлдвэр барих хөрөнгийг эд нар л цусалсан шүүдээ. үр дагавар нь эцэстээ түмий нуруун дээр зовлон болж буй өнөө цагийн төр энэ
Зочин [66.181.181.46] 2023-12-13 14:00:49
АН-ынхан Оросуудаас шатахуун гуйх ёстой.
Оросуудаас юү ч авахгүй. Зарчмын асуудал. [66.181.160.66] 2023-12-13 16:02:55
Монголчууд унаа уншгүй, гэрэл гэгээгүй болсон ч ардчилсан хүчний бид ЗАРЧМЫН ХУВЬД оросуудаас бензин гуйхгүй. Явган явна, морь тэмээгээ бид унана, Америкаас Боинг онгоцоор безин зөөлгөж авчирна. За юу! Америк ах бүх юм монголчууд бидэнд өгнө гэсэн, Америк бидэнд туйлгүй их хайртай гэсэн. Кх!
Зочин [66.181.181.46] 2023-12-13 13:12:33
Хэвийн жинтэй Монголчууд өдөр болгон маш ихээр бааж, жингээ барьдаг юм.
Зочин [202.55.191.194] 2023-12-13 13:12:13
шатахуун олгохоо зогсоо тэгээд морь, тэмээн хөсөгөөрөө зорч үхэр Монголчуудаа
Зочин [59.153.115.76] 2023-12-13 11:08:33
МАНгарууд түгжрэлийг ийм маягаар шийднэ шүүдээ. Дассан сурсан арга нь. Хаана хорино бооно. АН арай өөр аргатай л даа. Ирэх сонгуулиар иргэд дүнгээ тавих биз
Зочин [43.242.242.59] 2023-12-13 11:01:58
түгжрэлийг шийдэх арга уу