Монголын түүхэнд алтаар бичигдэх гурван өдрийн нэг нь 12 дугаар сарын 10-ны өдөр
1989 оны 12 дугаар сарын 10 бол Монголын ардчилсан холбооны анхны цуглаан болсон түүхэн өдөр. Энэ цуглаан бол Монгол Улс хойд хөрш Оросын нөлөөнөөс гарах, Монголд ардчиллыг хөгжүүлэх, ард түмэн иргэний эрх, эрх чөлөөгөө эдлэхийн төлөөх маш том зоримог үйл явдал байсан. Энэ өдрийн цуглаан нь шинэ түүхийн эхлэл болсон.
1206 онд Их Монгол улс байгуулагдсан нь монголчуудын хувьд алтаар тэмдэглэх өдөр яалт ч үгүй мөн билээ. Түүнээс өмнөх Хүннү Сүннүгийн үеийн талаар гэхээсээ илүүтэй Их Монгол улс байгуулагдсаныг онцгойлон авч үздэг. Үүний дараа 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний арванхоёрдугаар сарын 29-ний өдөр мөн алтаар бичигдэж таарна. Энэ өдрийн ач холбогдлыг юутай ч зүйрлэшгүй. Тэр өдөр монголчууд овсгоо гаргаж хөдлөөгүй бол өнөөдөр Хятадын автономит муж л болчихсон байх байлаа. 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгосон. Түүнчлэн монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан түүхтэй.
Монголын түүхэнд алтаар бичигдэх гурван өдрийн сүүлчийнх нь 1989 оны 12 дугаар сарын 10-нд болсон МоАХ-ны цуглаан юм. Монголын гадаад, дотоодод сурч байсан оюутан, залуус ардчилсан хувьсгалын гол хүчин байсныг түүхэн бичиг, архивт тэмдэглэн үлдээсэн. 1989 оны арваннэгдүгээр сарын 27-28-нд Залуу уран бүтээлчдийн Улсын II зөвлөгөөн болж Ц.Элбэгдорж, Дарь.Сүхбаатар, С.Амарсанаа нар Ардчилсан холбоо байгуулахыг анх санаачилж, улс төрийн нууц бүлгэмүүд нэгдэж улмаар Монголын Ардчилсан Холбоог (МоАХ) байгуулжээ.
1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд Улаанбаатар хотын “Хүүхэд залуучуудын соёлын төв”-ийн гадаа талбайд анхны цуглаанаа хийж Монголд олон намын улс төрийн систем тогтоох, хүний эрхийг дээдлэх, бүх нийтийн сонгуулийг хугацаанаас нь өмнө 1990 оны эхний хагаст багтаан явуулах, улс төрийн хэлмэгдэгсдийг цагаатгах, хэвлэлийн эрх чөлөөг баталгаатай болгох зэрэг 13 зүйлийн шаардлага тавьснаар Монголд Ардчилсан хувьсгал эхэлсэн гэж үздэг. Өөрчлөлт, шинэчлэл, хуучин системийг халах том хувьсгал, Ардчилал эхэлсэн алтан өдөр байгаа биз.
Ардчилсан нам засаг төрд хүзүү хуваах маягтай овоо гайгүй сандал суудал “зулгаасан” үедээ энэ өдрийг дурсдаг байв. Харин МАН дангаар ноёрхож буй жилүүдэд энэ өдрийн талаар огт дурсдаггүй мөртлөө ардчилсан чигийн хүмүүс энэ өдрийн талаар юм дуугараад эхлэх вий гэж болгоомжлохдоо тухайн өдөр элдэв янзын юм, үйл ажиллагаа зохиогоод олон нийтийн анхаарлыг өөр зүгт хандуулчихаа мэддэг. Дөрвөн жилийн өмнө энэ өдрийг угтаад түүхийг гуйвуулсан утгатай тархи угаалтаа сошиал орчноор тарааж байсан сан. Тэр үед Өдрийн сонин “Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу” гэж бичиж л байлаа. Гэтэл өнөө жил арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг манай хүний эрхийн “өндөр” мэдрэмжтэй эрх баригчид маань “Хүний эрхийн өдөр” гээд хүндэтгэлийн чуулган хүртэл хийж, хүний эрхийг гайхалтай хүндэтгэдэг төртэй, түшээдтэй тухайгаа ярьцгаасан нь өнөө л булзайруулах арга нь юм даа.
МАН-ынхан энэ өдрийн тухай хальт яримар аядвал “Аа энэ хэдэн балай юмнуудын өдөр гээд байдаг юм. Ардчиллын партизан гэсэн архинд орчихсон юмнууд байгаа”, “Монголыг балласан юмнуудыг хар даа…Элбэгдорж, Энхсайхан, Бат-Үүл сайхан эх орныг минь яаж балласан билээ” гэсэншүү бэлгэгүй үг шидлэх нь бий.
Ардчилсан хувьсгал, ардчиллын чигийн юу ч байсан бүгдийг нийгмээрээ үзэн ядаж, гутаах давалгаа асар их болсон. Ялангуяа 2020 оны сонгуулиас хойш, ковидын хөл хорионы хоёр жилийг далимдуулж нь эрх баригчид ард түмний мэдэх эрхэнд халдаж, ийм төрлийн контентуудыг сошиалд тролл багаараа “цутгуулсан”. Эрх баригчдын “цутгасан” мэдээллээр тархиа угаалгасан арми, масс бий болчихлоо. Одоо “12 дугаар сарын 10-ны өдөр бол МоАХ-ны өдөр, алтаар бичигдэх өдөр” гэж ам ангайвал ад үзэгдэж, бүр зодуулахаар хэмжээнд хүрчихээд байна. Яагаад ийм болчихов, нийгэм яагаад буруу тал руугаа эргээд байна гэж жаахан юм боддог хүмүүс нь гайхацгаадаг.
Украин-Оросын дайн дэгдсэний дараачаас дэлхийд олон нууц задарсан. Ардчилал, лебирал үзлийг гутааж, үзэн ядах хөдөлгөөн нь бүхэлдээ оросуудын явуулж байсан үзэл бодлын урсгал, зориуд хийж ирсэн хортой ажил гэдэг нь илэрчихсэн.
Оросууд энэ “ажил”-аа дэлхий даяар явуулж, тархи угаалт хийж ирснийг системтэйгээр нь илрүүлж, задалчихаад байна. Энэхүү тархи угаалт хамгийн амжилттай хэрэгжсэн газар нь ганцхан Монгол байсан юм билээ. Бусад улс, тив дэлхийг харахад тэд Оросоос толгой илүү учир тархиа угаалгахыг хүсээгүй, “Аа оросуудын л дэмий яриа шүү дээ” гээд ер тоогоогүй түлхчихсэн юм билээ дээ.
Гэтэл монголчууд тэрэнд нь үнэмшчихсэн, бүр ах аа гэж боддог болчихсон. Одоо ч ах аа гэж “хайрладаг” хүмүүс байдаг гэхээр ямар хүчтэй “угаагдсан” нь харагдаж байна. Одоо Монголын нийгмийн 40-өөд хувь нь ардчилсан хувьсгал, дэлхийн лебирализм, ардчиллыг үзэн яддаг болчихсон, ардчилсан нийгэмд амьдардаг мөртлөө шүү дээ. Дээрээс нь МАН тасралтгүй шахуу гучаад жил төр бариад ард түмнээ ядууруулчихсан байгааг ч хэлэх үү, нийтээрээ баян чинээлэг, баялаг бүтээгч хүмүүсээ үзэж чадахаа байцгаачихсан. Энэ бол монголчууд оросуудаар тархиар угаалгаснаас л болж үлдсэн “эмгэг”.
Арванхоёрдугаар сарын 10-ны өдөр яагаад түүхэн дэх алтан өдөр юм бэ гэж зарим залуус дүү нар асуух байх. Хүн төрөлхтөн “Ардчиллаас өөр амьдрах арга үгүй юм байна. Аль нэг дарангуйлагчийн дор амьдарч болохгүй” гэдгийг ойлгож байгаа, харж байгаа. Ардчилал бол хүн бүрд боломж олгодог, энэ боломжийг эдлэх нь хүн төрөлхтөний ирээдүй мөн. Ийм учраас хүн төрөлхтөн нийтээрээ сонгож орсон замд хөл тавих эхлэлийг тавьж, залуус цуглацгаасан өдрийг түүхэнд алтаар тэмдэглэн үлдээх нь дамжиггүй юм аа.
Д.ГАНСАРУУЛ
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл
Zochin [66.181.160.106] 2023-12-15 15:46:59
Ardchilald buruu baihgui ene34 jild ardchilsan 8 jil zasag barisan gehdee oron nutag ter chigeeree man zadag barij baisan teheer yahaaraa ardchilaliin buruu boldog bolee bid yu bodsonoo cholootei burdag bolson henii gaviya ve tasraltgui 102 jil tor barichihad oromiin avchihad bohir hog shavharuugaa ardchilald chihdegee boli shudraga bai
Зочин [202.9.46.139] 2023-12-14 10:13:57
Ардчиллын загалмайлсан эцэг элбэгдорж харвардын сургууль төгссөн гэж ярьдаг. Тэр америкийн долларын эздээсээ даалгавар авч монголыг хорлосон.
Зочин [66.181.190.154] 2023-12-14 02:53:26
Улс орноо сүйрүүлэх эхлэлийн хар өдөр Элэнцгий чинь ардчилал арчин хаягчдын өдөр
Зочин [103.57.93.247] 2023-12-13 22:18:15
ХУЦДАГ ЮМ БЭ
Зочин [172.59.200.223] 2023-12-13 18:55:31
Mongol uls maana delhiin hamgiin az jargaltai bolobsroltoi eruul saruul emh tsegtstei eh oronch ireeduidee itgel tei saihan niigem baital Mongol ulsiig dollars kolonchlold oruulj baylagiig hebelsen tsaasaar soliod urund oruulj hulgai deeremeer hedhen hyadadiin buriad orosiin tsagaachid America elchin giin zaabaraar 70 jil hurimtluulsan baylagiig hulgai tonuul hiij hoosruulj saihan zuil met tarhi ugaalt hiideg baabar enhsaihan elbeg bayr enhsaihan da ganbold zi enhbold dorligjob joljargal geed bugd Mongol tusgaar togtoliig ustgah gadnii gar hul hyadadiin urs
Зочин [221.7.8.174] 2023-12-13 18:10:50
Монголчуудын гашуудлын өдөр !!! Монголыг худалдагчидын баярын өдөр
ЗОЧИН [202.126.88.129] 2023-12-13 18:52:27
Монголын түүхэн дэх хар өдөр эхлэсэн,Ардчилал нэрийн доор ажилгүйдэл ихсэж,траншаны хүүхэд,архичидтай болж бүх үйлдвэрүүдийг устгасан.
Й [202.55.188.38] 2023-12-13 17:58:20
Үхсэн нохойн баас.
Зочин [221.7.8.174] 2023-12-13 18:08:56
Нохойн баас ахадна
Монгол хүн [203.17.23.197] 2023-12-13 17:30:35
Хятадын эрлийз хурлийзүүд болох хуучин сайд дарга нарын эрхийн тэнэгүүд Монголын төрийг хууль бусаар булаан авсан хар өдөр шүү. Даваадорж гэдэг хятадын эрлийз Цэдэнбалыг долигонож Монголын СЭВ-д төлөөлж байсан сайдын хүүхэд Даваадоржийн Ганболд, сайд Мэндсайхны хүүхэд Энхсайхан, сайд Санжаасүрэнгийнг хүүхэд Зориг, төрийн томчуулын зохиолч хэмээх буриад Эрдэний хүү Бат Үүл, Улиастайн хятадын хүү нэрт эрдэмтэн хэмээгч Бат Эрдэний хүү Батбаяр, Том ламын хүү хүрээлэнгийн захирал байсан Гончигдорж , шинжааны хятадын хүү Элбэгдорж, хятадын эрлийз Очирбат нарын толгойлсон бүлэг этгээдүүд ардчилал нэрээр Монголын төрийг унагааж бусниулсан хар өдөр шүү. Энэ үеээс хойш Монголын жирийн ард түмэн ядуурч хамаг баялагаа дээрэмдүүлж адгийн амьдралаар амьдарч эрлийз хурлийз урвагч хулгайч дээрэмчидын боол болоод устаж сөнөхдөө тулаад байна.
Наяаа [103.57.95.182] 2023-12-13 20:15:20
Алтаар бичигдэх өдөр гэнэ үү? Монголын бүх алтыг англи руу хулгайлж гаргасан өдөр бишүү?
Зочин [103.212.116.19] 2023-12-13 19:49:48
Яг үнэн дандаа эрлийз хурлийз псдакууд
Зочин [202.9.46.200] 2023-12-13 16:44:06
Монгол улс 34 тэрбум ам.долларын өртэй. Энэ нь монгол улсын нэг иргэн 10 мянган долларын өртэй. Монголчууд америкийн долларын эздэд 34 тэрбум долларын өртэй гэсэн үг.
Зочин [203.98.76.249] 2023-12-13 15:52:10
харин ч хужаа эрлийзүүд монголыг хужаа бодлогыг гүйцээх өдөр болсон. хамаг байдгаа хужаа руу тавьж туугаад өөрсдөө наймаачин хужаа болж амьдарч байна\
Эхлээд "эрх чөлөө" гэдэг үгээ зөв бичээд сурчих, нийтлэлчээ! [66.181.160.66] 2023-12-13 14:24:26
"Эрх чөлөө" гэдэг үгээ ч алдаагүй бичиж чадахгүй мөртлөө юүн их юм бичдэг юм бэ? "Лебирал" болон "лебирализм" гэж бичдэг юм уу? "Libere" гэж итали хэлэнд эрх чөлөө гэсэн утгатай. Үүнээс үүдэлтэй "либерал" болон "либерализм" гэдэг үг их олон хэл, үүний дотор орос хэлний санд 16-17-р зуунаас хойш орж ирсэн. "Леби" гэхлээр лесби буюу "хүүхэн хүүхэнтэйгээ дурлалцдаг" гэх латин гаралтай өөр үг санаанд орж ирээд байх юм. Ингэж балай үгтэй андуурах гэж 1989 оны өвөл нийтээрээ "эрх чөлөө"-ний төлөө жагсаж байсан юм байхдаа? Кх!
Зочин [94.230.255.189] 2023-12-13 14:01:28
Юун алт. Ардчилал нэрээр дээрэмийн эхлэл.
Үнэн [202.55.188.82] 2023-12-13 12:44:11
Үнэн хэлжээ. Үүнийг ойлгохгүй хүмүүс олон байгаа нь даанч … Ардчилсан нам ихээр дуугарах хэрэгтэй бна Л. Гантөмөр үгээ хэлнэ үү
Том томоор б..ж, түүнийгээ одоо хүртэл арилгаж чадаагүй биздээ. [66.181.160.66] 2023-12-13 11:54:09
Түүхэнд бэхээр, хар бэхээр бичигдвэл болох юм биш үү? Юүн алтанд дуртай юм бэ, ардчилагчид? Оросын нөлөөнөөс 34 жил өнгөрч байхад гарч чадсан уу? ЧАДААГҮЙ. Бензин, дизелээ гуйж гувшсан ХЭВЭЭР. Цахилгаан эрчим хүч гуйсан ХЭВЭЭР. Төмөр замын болон автомашины тээвэр хийхийг хөршүүдээсээ ГУЙЖ Л БАЙГАА биздээ? Одоо тэгээд байгалийн хий гуйх оочерт Монгол Улс Орос, Хятад хоёроос ЦАРАЙЧЛААД зогсож л байгаа биздээ? Иймд сүүлийн үеийн хөгжлөө "алтан" гэж нэрлэх нь онцгүй, хуурамч.
Зочин [103.57.92.27] 2023-12-13 18:30:41
Энэ хагас жаранг давсан хугацаанд арайл энэ улсыг устгаж амжсангүйдээ дүгнэлт хийгээд тархи угаах ажиллагаагаа үргэлжлүүлэн устгахаар төлөвлөсөн ажиллагаагаа үргэлжлүүлэх нь дээ! Ховдгийн гай нефьт олзворлох цооногт очиж марзаатал инээгээд Монгол дээлийг хар тосоор барлаж байхдаа цаагуураа ямар бодолтой ёжтойхон инээж байсныг саналаар Хятадад нефьт үнэгүй нийлүүлэн хэрхэн баяжих аргаа бодон жүжиж марзайж байж дээ!!! Тэр үеэс алтаар бичигдэх түүх нь дэлхийд нэрлэгддэг хар алтаар эхэлжээ!!!
Гэрэл [202.126.90.98] 2023-12-13 11:46:39
Үхсэн баасны алт, дандаа луувирчид ..
Зочин [43.242.242.59] 2023-12-13 11:03:36
ардчилалыг авчирсан гэх нөхдүүд улсаа зарж ойгүй баяжсан даа. Ийм ардчилал бид нар хүсээгүй шүү
Зочин [202.9.46.200] 2023-12-13 11:50:25
Залуучууд монголд ардчилал байхгүй болохоор монгол хөгжихгүй ядуу байна гэсэн сэтгэхүйтэй байдаг. Үнэндээ ардчилалдаа биш монголчуудын ихэнх нь улс орноо хөгжүүлэх ухамсаргүй ёс суртахуунгүй байгаатай холбоотой.
Иргэн [66.181.161.62] 2023-12-13 10:43:18
Ардчилал гэж худлаа орилсон хулгайч луйварчид төрд шургалсан гамшигт өдөр 12-р сарын10 шүү...
зочин [103.57.95.11] 2023-12-13 10:33:59
Элбэгдоржийн тэр үеийн зургийг одоогийнхтой харьцуул . Улс орны 50 хувь нь ядуу байгаа нь анхны зурагтай нь адил болжээ. Үр дүн ингэж ялгарч байна. Хуучин соц орнуудаас хэд дахин дор амьдруулж байна. Аль зальтай нь хөрөнгөжиж байна. Хөрөнгөтэй нь бусдыгаа чирээд явдаг гэж мунхаруулж байлаа. Өмч хувьчлал нэрээр идэж ард олны боломжийг хулгайлсан луйварчид юун баяр. Ард олон итгээд 1996 онд бүх засаглалыг өгсөн идээд итгэл алдсан. Одоо цөөхөн жил гэж гоншигнохоо боль.
Зочин [202.9.46.200] 2023-12-13 10:43:43
Яг үнэн. Коммунизмаасаа дор болсон.
Зочин [202.55.188.86] 2023-12-13 10:16:08
Харин ч " гамшгийн үүд хаалгыг нээсэн хар өдөр " гэж түүхэнд тэмдэглэгдэнэ.